Нийслэлчүүдийг бухимдлаас салгахыг хүсвэл сургуулиудыг нүүлгэ

1483936275_tugjТүгжрэл, агаарын бохирдол гээд нийслэлчүүдийн толгойг өвтгөх асуудал мундахгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж нийслэл болон улсын төсвөөс жил бүр хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй л байна.
 Утааг арилгах гэж байна гээд баахан зуух тараадаг. Эсвэл цахилгааны шөнийн тариф тэглэж байна гээд улсын үйлдвэрүүд нь өрөнд баригддаг жишиг л хамгийн оновчтой гэгдэж хэрэгжиж байна. Үүнтэй адилаар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахаар автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлаад ч амжилт олохгүй бөглөрч хэдэн цагаар зам дээр гацацгааж байна. 

Хүн өсөхийн хэрээр автомашины тоо нэмэгдсээр л байх болно. Дугаараар нь хязгаарлаад ч амжилт олохгүй л гэсэн үг. Тэгвэл ойрын үед замын ачаалал харьцангуй бага, өглөө, оройдоо нэг их удаан түгжрэлгүйгээр зорьсон газартаа хүрчихээд байна.

 

Үүний шалтгаан нь ерөнхий боловсролын сургууль амарсантай л холбоотой. Зун оюутан сурагчид амарч, наадамчид орон нутгийг зорих үеэр Улаанбаатар эзэнгүй ч юм шиг болчихдог тал бий. Эндээс нэг л зүйл тун тодорхой ойлгогдож байгаа биз. Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд автомашины дугаарыг хязгаарлаж, замаа өргөсгөх бус харин сургуулиудыг хотоос нүүлгэх нь зөв гарц гэж харагдаад байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хэчнээн өрх оюутнаа дагаж нүүж орж ирж байгаа бол. Тэр бүгд хотоос нүүхээр утаа ч тэр хэмжээгээр багасах болов уу гэж бодогдож байна.

 

Ер нь манайх шиг нэг хонхортоо шавчихсан метро хот гэж хаана ч үгүй. Хот бүр өөрийн дагуул хоттой. Тэр дагуул хотод их, дээд сургууль, томоохон аж үйлдвэрүүд нь оршдог. Ингэж л олонхийн бөөгнөрөл, ачааллаас салдаг байх юм.

 

Гэтэл манайд эсрэгээрээ хотынхоо төв их дээд сургуулиуд нь бөөгнөрч, үүнээс үүдэлтэй түгжрэлд бид цаг алдан бухимдацгааж байна. 100 айл, Баянбүрд, Гандан, Зурагт орчмоор нийтийн болоод түрээсийн хашаа байшингууд маш их байдаг. Энэ түрээсийн байшингуудад орон нутгаас ирсэн оюутнууд л амьдарч байна. Хүн амьдарч байгаа даарахгүйн тулд гал түлнэ. Гал түлж байгаа учраас утаа гарна. Гарсан утаанд нь хахаж цацаад л амьдарч байна.

 

Тэгэхээр нийслэлчүүдийн толгойны өвчин болсон түгжрэл, агаарын бохирдол гэх хоёр асуудлыг их дээд сургуулиудыг хотоос нүүлгэснээр л шийдэж болохоор харагдаж байна. Налайх, Бага-Хангай, Багануур зэрэг хотуудыг их дээд сургуулийн хот болгож, хөгжүүлэх боломж ч давхар харагдаж байна шүү дээ. Хийгдсэн судалгаа, яригдсан асуудал, төлөвлөгөө зэрэг нь цаасан дээр бий. Түүнийгээ л ажил хэрэг болгомоор байх юм. Асар их мөнгө яригдах байх л даа. Гэхдээ л цаг хугацаа алдах бүр Улаанбаатар хот чинь багтаж ядан юу юугүй л задарчих гээд байна шүү дээ.

 

Үндэстэн агентлаг


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 10 January 2017

ЗӨВ ШҮҮ

Нэр: Anonymous Огноо: 11 January 2017

Оюутнууд гэр хороололлос илүү утаа гаргаж тамхи татдаг,бүгдээрээ машинтай гэж худлаа шаагаарай

Нэр: Anonymous Огноо: 11 January 2017

Оюутнууд хотоос явахдаа гэр хорооллын түрээслүүлдэг нүүрс иүлдэг байШИнгуудыг хотын шугамын автобусанд ачаад явах уу .Жаахан тэнэг гар уу үгүй юү.Оюутнууд явахаар түгжрэл багасна гэнэ үү.Автобусаар л явдаг ш дээ.Хөөрхий ядарсан сэтгэлгээ

Сэтгэгдэл бичих