Дөл зуухны борлуулалт эрс буурчээ
Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөрийг өмнөх дөрвөн жилд хэрэгжүүлж иргэдэд 8 төрлийн зуухыг санал болгож байсан.
Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-д “Дөл” зуухыг иргэдэд санал болгож байна. Уг зуух нь тогоо тавьдаг, ханан пийшинд холбогдох боломжтой гэдгээрээ давуу талтай бөгөөд Монгол инженер загварыг нь гаргаж, БНХАУ-д үйлдвэрлэснийг танилцуулж байв.
50 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай эл зуухыг Цэвэр Агаар төслийн хүрээнд иргэд 25200 төгрөг төлөөд авч байсан. Өмнөх дөрвөн жилд нийт 80 мянга гаруй зуухыг борлуулжээ.
Харин одоо Дөл зуухыг 350 мянган төгрөгөөр борлуулж буй бөгөөд 2016-2017 онд нийт 2500 ширхэг зуух борлуулснаас нийслэлд 100 гаруй нь зарагджээ.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: