Галт ууланд авирч байсан хүмүүс осгож нас баржээ

2Гватемаль дахь Акатенанго галт уул руу авирах үедээ зургаан хүн амь эрсэдлээ гэж Гамшгийн хор уршигтай тэмцэх үндэсний зохицуулах төвөөс мэдээлсэн байна. Жуулчдын амь үрэгдсэн гол шалтгаан нь осголт байсан аж.

 

Жуулчид галт уул руу авиралт хийхээр өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 7-нд хэд хэдэн групп болон цугларсан юм байна. Тэдний байрлаж байсан районд гэнэт цочир хүйтэрч, хүчтэй салхилсны улмаас майхан палатк нь ч нэмэр болоогүй бололтой. Цаг агаар гэнэт муудсан тул тэд энд тэнд хоргодох ямар ч боломж байгаагүй аж.

 

 

Акатенанго галт уул нь Гватемалын баруун өмнө зүгийн Чимальтенанго мужид байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш дөрвөн мянга орчим метр өргөгдсөн юм байна. Одоогоор уг галт уулын районд аврах ажиллагаа явагдаж байгаа аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих