Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болов уу?

1483950499_abd82ce89cda70b1original

Ц.Нямдоржийг Увсаас төрөх дараагийн Ерөнхийлөгч гэж хүлээгсэд бий. Өөрөө ч энэ сонгуульд нэрээ дэвшүүлэх нөхцөл боломжоо хайж, хувийн тоглолтоо хийсээр байна. Олон жил парламентад сонгогдож, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан түүний намтар, хүрсэн өндөрлөгүүд төрийн тэргүүн болох замыг нэгэнт зассан. “Хатуу үгтэй, шударга улстөрч” гэх тодорхойлолтыг эзэмштэлээ улстөрийн карьерээ бүрдүүлсэн. Сүүлийн таван жил байтугай, насаараа Монголдоо амьдарсан. Энэ мэтчилэн тоочоод байвал Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой нэгэн.

Харамсалтай нь, шударга царайлсан Ц.Нямдоржийн үнэн дүр төрх илчлэгдлээ. Тэрээр хүү Н.Анхбаяраараа дамжуулан Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн хэрэг нь илчигдэж эхэллээ. Бүр баримт нотолгоотой байгаа болох нь тодорхой болсон. Наанаа шударга дүр эсгэж, цаанаа төрийн өмчит үйлдвэрт шахаа хийж хөрөнгөө нэмж суусан Ц.Нямдоржийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хөг нь ингээд өнгөрөв бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих