Багдад хотноо халдлага болж, 23 хүн амиа алдав

46i0v08auvipfssgrh8r5s5ktnИракийн нийслэл Багдад хотноо террористууд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Уг халдлага өчигдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд болжээ.

 

Худалдааны төвийн гадна террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлсэн гэнэ. Халдлагаар 23 хүн амиа алдаж, 15 хүн шархтжээ. Мөн олон тооны иргэн эд материалын хохирол амссан байна.

 

Энэхүү халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 

Тус бүлэглэл хоёр долоо хоногийн өмнө Багдад хотноо мөн халдлага үйлдэж, 33 хүнийг хөнөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих