БАГЦАЛЖ ТАВЬСАН ТАВАН СУМ

1201612191482139618Алунгоо эхийн домгийг санагдуулмаар эхэлсэн АН-ын даргын сунгаа ид дундаа үргэлжилж байна. Намын дарга нь багцалсан таван сум гардуулж, хоорондоо эв түнжинтэй байхыг уриалсан ч нэр дэвшигчид анхны аймагтаа хийсэн уулзалтаас эхлээд хэн нэгэн рүүгээ дайрсан, давшилсан үгийг чулуудсаар өнөөдрийг хүрч буй.

Намын VI Их хурлын дараа буюу арванхоёрдугаар сарын 8-наас эхэлсэн гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 9-нд дуусгавар болсон. АН-ын удирдлагууд 180 мянган гишүүнтэй хэмээж байсан ч шинэчилсэн бүртгэл дуусахаас ердөө хоёр хонопшн өмнө 18-хан мянган гишүүн бүртгүүлсэн нь нэг талаараа хачирхалтай мэдээ байв. Харин бүртгэл дуусах сүүлийн өдөр ЭНЭ TOO огцом нэмэгдэж цагийн зүйтэй уралдан 160 мянга гаруй гишүүн бүртгүүлснийг ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлсэн.

Таван нэр дэвшигчийн алинд нь 160 мянган «гишүүний олонхи санал өгнө тэр хүн АН-ыг сонгуулиас эхлээд дараагийн өрсөлдөөнд зангидаж орно гэсэн үг. Тус намын шинэ дүрмээр намын шинэчилсэн б хамрагдаж, гишүүний татвараа төлсөн хүн намын даргын сонгуульд оролцох эрхтэй юм. Ингээд нэр дэвшигч таван хүний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл бий болгосон улс төрийн фигурыг сонирхоё.

Н.Алтанхуяг

Тэр сайн улстөрч. Бас сайн менежер. Энэ чадвар, өөрийнх нь уйгагүй зүтгэлээр түүний улс төрийн карьер үргэлж өөдөө дээшилж, дэвшиж ирсэн нэгэн. Ардчилсан хувьсгал өрнөхөд анхнаас нь оролцож явсаар намын дарга, Ерөнхий сайд болтлоо улс төрийн карьераа өсгөж ирсэн нь түүний чадвар. Эхлээд 1998 онд Хүнс, хөдөө ахуйн сайд, дараа нь 2004 оны хамтарсан засагт Сангийн сайд, 2008-2011 онд С.Баяр, С.Батболд нарын танхимд тэргүүн Шадар сайд гээд хариуцдаг салбар нь чанаржиж, хамаарах зангараг нь томорсон гэхэд хилсдэхгүй.

Хэрвээ хамгийн олон Засгийн газарт хамгийн олон удаа сайд болсон улстөрчдийг жагсаавал толгойн хэсэгт гарцаагүй тэр багтана. Энэ нь түүнийг бусад нэр дэвшигчдээс илүү зангаралтай харагдуулж байгаа шалтгаан. Мөн олон намын нэгдэл, түүнээс нь улбаалсан фракцуудынхаа эв эеийг хангах замаар багаараа ажиллах шинэ дүр төрхийг АН-д өвлүүлэх гэж хэсэгтээ зүтгэсэн, ингэхдээ багаараа урагшлахыг илүүд үздэг идеал нь түүнийг бусдаас ялгаруулж харагдуулдаг.

1996 оныг эс тооцвол анх удаа УИХ-д хамгийн олон суудал авсан, нийслэл, орон нутагт ялсан, ардчилсан Ерөнхийлөгч төрсөн, улирсан гээд Н.Алтанхуягийн үед АН ялалтдаа ‘‘бялуурч” явсан цаг саяхан. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ үзэглэснээр улс төрийн карьертаа цэг тавьж “оргил өөд” мацаж явсан түүнийг Засгийн газар, намын даргатай нь хамт, намынхан нь унагаасан юм. Тодруулбал, Э.Бат-Үүл тэргүүтэй намынхан нь түүнийг үүгээр шалтаглаж огцруулсан байдаг. Гэвч одоогийн цаг үеэс харахад тухайн үеийн Н.Алтанхуягийн үйлдэл АН-ын хүчийг илүү зузаатгах, магадгүй УИХ-д олонхи болох эхлэл байсан гэдэг нь зарим талаараа ил болж байна. Одоо бол тэр Ерөнхий сайд, АН-ын дарга асан гэсэн тодотголтойгоор “шинэ” АН-ын өрхийг татаж, үүдийг нээхээр хичээж явна. АН түүхэндээ долоон Ерөнхий сайдтай. Эдгээрээс одоогийн байдлаар хамгийн урт хугацаанд буюу бүрэн эрхтэйгээ хоёр жил хүргэсэн, хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн танхим АН-д Н.Алтанхуягийнхаас, Шинэчлэлийн Засгийн газраас өөр байхгүй нь маргашгүй үнэн. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нь хүргэндзэ, охиндоо хууль бус тендер олгосон гэсэн хардлага ахлах зөвлөхөд нь ял оноосноор үргэлжилж, өдгөө ойр тойрных нь хүмүүсээр нь хүрээгээ тэлж өөроө ч унаж мэдэх эрсдэл дунд тэрбээр дараагийнхаа оргил өөд мадаж байна. Нэгэн цагт АН-ын чигийг зааж явсан “Алтангадас” фракцыг үүсгэн байгуулж, өөрөө тэргүүлж явсан үетэй нь харьцуулахад манан шуурган дундах уур амьсгалтай намдаа салхи оруулж, оргилд нь гарч тэрбээр дахин даргын туг хатгах эсэх нь цаг хугацааны л асуудал юм. Нэг үгээр хэлбэл нам дамнасан бүлэглэлийн эсрэг тэмцэхээ илэрхийлсэн нь бусдаасаа еөрөөр харагдуулах нэг шалтгаан болж байна.

 

С.Эрдэнэ

Бүхэл бүтэн дүүргийг өмчилж өөртөө “Ван цол” хүртээсэн гэх тодотголтой С.Эрдэнийн хувьд АН-д шинэ хүн биш. Тэр бол АН-ыг унаж уруудахаас, өгсөж дэвших хүртэл нь хамт явж бялууны хэрчмээс томыг хүртэж явсан нэгэн. 2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн ч албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс ял сонсож байсан ч эцэстээ УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ “чулуу” болгож төрийн түшээ болсон нэгэн. Түүнээс хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож Н.Алтанхуягийн танхимаас Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдаар улирч чадсан сүйхэйтэй. Энэ үедээ УИХ-ын дарга асан, АН-ын дарга З.Энхболдтой хамтран Ардчилсан хүчний холбоог байгуулсан ч эцэстээ АН-д нэр, нөлөөгөөрөө “Алтангадас”-тэй эн тэнцэхүйц “Шонхор” фракц болж хувирсан нь саяхан.

“Шонхор”-ынхон ч өдрөөс өдөрт хүрээллээ тэлж, хүчээ зузаатгахын хэрээр буруу дэвэх нь олширч эцэстээ өөрсдийн Засгийн газраа огцруулсан нь гурван жилийн өмнөх үйл явдал.

 

Өөрөө сайд нь атлаа Засгийн газрыг нь огцруулах хуралдаанд ирээгүй нь С.Эрдэнийн эртнээс төлөвлөсөн заль байсан нь одоо тодордог. Гэхдээ С.Эрдэнэ Баянгол дүүрэгт намын дарга З.Энхболдыгоо дагуулж очоод унагаачихсан ч өөрөө гараад ирчихсэн юм. Нөгөө талаас намын даргад нэр дэвшихээ илэрхийлсний дараагаар түүнийг чиглэсэн шүүмжлэл өмнөхөөсөө улам дэрвэсээр өнөөдрийг буй. АН-ын шинэчлэл цаашаагаа яаж үргэлжлэх бол гэдэг нь өнөөдөртөө сонирхолтой сэдэв. Гэхдээ хуучин тоосгонуудаараа хана бариад эхэллээ хэмээн ярих хүн АН-д олон. Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнийг АН-ын шинэчлэлийн нүүр царай гэж хүлээж авах хүн хэр олон бол гэдэг асуулт АН-д хэдийнэ өдлөөд эхэлчихсэн.

 

Ямартай ч “Намайг муу болгох гэж, муухай болгох гзж 26 жил элдзв бусаар хэллээ, бичлээ. Гэхдээ надад иргэд хайртай байдаг юм, партизанууд маань ч хайртай. Миний өдий зэрэгтэй яваа нь энд сууж байгаа та нарын минь ач. Би үйл хэргээсэз ухрахгүй. Би ямар ч даргаас айхгүй. Их хурлын индэрээс ч би зоригтой хэлж чадна. Гэхдээ би ардчилсан намынхаа ах дүү нар луу чулуу шидэхгүй. Шүүмжилж болно. Үнэт зүйлээ бид хайрлаж хамгаалах ёстой” хэмээсэн С.Эрдэнийн үйл хэрэг хаа хүрээд зогсох нь 19 хоногийн дараа тодорхой болох учиртай. Нэг үгээр хэлбэл С.Эрдэнэ хийгээд “Шонхор”-ынхон энэ удаад дэвэх үү гэдэг нь энэ сарын 29-нд АН-ын шшүүд дэмжигчид саналаа хэрхэн хэнд өгөхөөс тодорхой болно.

Д.Эрдэнэбат

Ес дэх аймагтаа ажиллах үеэрээ “Ардчиллыг анархизм руу түлхэж, үнэ цэнэгүй болгож хуучныг санагалзаж байгаа хүмүүсийн толгой өндийж байна. Бид хэнтэй өрсөлдөж байгаа юм. Хэний төлөө тэмцэх ёстой юм. Бид дотооддоо өөрсөдтэйгөө өрсөлдөж шинэчлэл хийх гээгүй. Бид ардчилсан төрийг авч үлдэхийн тулд шинэчлэл хийж байгаа юм” хэмээх үгийг бусад өрсөлдөгчдөө дайсан түүний хувьд авто-инженер, механик мэргэжилтэй. Ажлын гараагаа Багануурын нүүрсний уурхайгаас эхэлж дүүргийн Засаг дарга болж дэвшсэн тэрбээр 2008-2012 оны хооронд АН-ын генсекээр ажиллаж намынхаа арын албыг хариуцаж байв.

 

Намын дарга асантайгаа гарч нийлж дараалсан ялалтыг намдаа туүчээлж байсан тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр товчлуураа андууран Засгийн газраа огцруулахыг дэмжиж байлаа. Тухайн үед Бүлгийн даргаар ажиллаж байсан түүний “зөгнөл” биеллээ олж Шинэчлэлийн Засгийн газар огцорсон ч Д.Эрдэнэбат Ч.Сайханбилэгийн танхимд Аж үйлдвэрийн сайдаар тохоон томилогдсон юм.

 

Улс төрд нэрлэж заншсанаар сайд болсон Д.Эрдэнэбатыг дэвшүүлэн зайлуулах технологид орчихлоо хэмээн ярьж байсан ч тэрбээр Ч.Сайханбилэгийн танхимын тулгуур бодлогыг тодорхойлох аж үйлдвэрийн салбарыг чиглүүлж явсаар халаагаа өгсөн нэгэн. МАХН- ын гишүүнчлэлтэй байж байгаад АН-д шургалсан хэмээн шүүмжлэл дагуулдаг түүний хувьд намдаа нөлөө МҮДН-ын фракцын квотоор намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа. Нөгөө талаас Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга байхдаа “Парламентад суудалгүй намуудыг татан буулгах эсэхэд манай намын Бүлгийнхэн санал нэгдсэн” гэж мэдэгдсэн нь тухайн үедээ багагүй маргаан дагуулж байв. Хариуд нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм. Хэн юм тэр. МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билэз. Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн, тэр нөхөр чинь. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ. АН баарны эзэнтэй ёс суртахууны хариуцлага тооцож намаасаа хөөж явуул. Намдаа яах гэж ийм большевикүүдийг шингээж байдаг юм. Нөгөөдүүл л арга барилаа тавихгүй большевизмээ яриад л. Ингэж болохгүй. Өдөөн хатгаж байна шүү дээ. Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Тэр хэн юм, тэрнээс хэн айх юм. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна. Анх АН, Ардчилсан холбоог байгуулж байхад би Д.Эрдэнэбат гэдэг хүний сургийг ч мэддэггүй байсан. Түүнд хандаж хэлэхэд “Ардчилал гэдэг зүйлд хэрээ мэдэж, болгоомжтой хандаарай” гэе” хэмээн мэдэгдэл хийж байв.

 

Ж.Батзандан

Түүнийг АН гэхээсээ иргэний хөдөлгөөнөөс салгаж, харах боломжгүй. Бас О.Магнайгаас. 2004 оны УИХ-ын сонгуульд МАН 37, “Эх орон Ардчилал” эвсэл 35 суудал авснаар эсвэж, хамтрахаас өөр сонголтгүйд хүрч “Их эвслийн Засгийн газар” гээчийг байгуулж байв. Энэ үед Төрийн ордонд бус Төв талбайд иргэд дуу хоолойгоо нэгтгэн жагсаж эхлэхэд эхний эгнээнд нь шар бүч, хар пальтотой залуус тодорсны нэг нь Ж.Батзандан байлаа. Ард түмний нэрийн өмнөөс гэх уриа лоозон агссан тэд ямар нэгэн улс төрийн тодорхой шийдэлгүй боловч шударга ёс, эрүүл нийгмийг нэхсэн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн нь тухайн үедээ л ард түмний дэмжлэгийг хүлээж эхэлсэн юм.

 

Ц.Мөнхбаяр тзргүүтэй гол нуруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Төрийн ордон руу нум сум харвах, бүр буу шийдэм агсах сэдэл магадгүй энэ үеэс төрсөн байж мэдэх. Учир нь, Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн улаан лооль, өндөг шидэхээс эхлээд төмөр торх нүдэж Төрийн ордныг гороолох нь энүүхэнд байсан юм. Улмаар 2008 оны УИХ-ын эзлжит сонгуулийн өмнөхөн Иргэний хөдөлгөөний намыг Дээд шүүхээс “эх барих”- ын хамт даргаар нь Ж.Батзанданг бүртгэж байв. Улмаар Төв талбайд жагсаж, Төрийн ордон руу улаан лооль шидэхээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн Иргэний хөдөлгөөний нам сонгуульд амжилт үзүүлээгүй нь шар бүч, хар пальтотой залууст таалагдсангүй. Тухайн үеийн МАХН- ын төв байрны өмнө жагсахад Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй тэмцэгчид манлайлж байлаа. Гэвч сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн тэмцэл хүрээллээсээ хальж эцэстээ “долдугаар сарын 1” хэмээх хар өдрийг бий болгосны буруутнаар Ж.Батзандан нэрлэгдэж явсан түүх бий. Гэхдээ тэрбээр журмын нөхөр О.Магнайн хамт АН-д элссэнээр энэ асуудал тэгсхийгээд намжсан билээ.

 

Улмаар 2012 оны сонгуульд АН- аас нэр дэвшсэн нь байгаа онож тэрбээр УИХ-ын гишүүн болсон юм. Иргэний хөдөлгөөнөөс гараагаа эхзлсэн болоод ч тэр үү шинэхэн гишүүн Ж.Батзандангаас Бүлгийн бодлого гзхээсээ хувийн тоглолт л харагддаг, үнэртдэг байсан саяхан. Одоо бол тэр АН-ын дарга хэмээх их айлын хойморьт суух том амбийц зүтгэж байна. “Манай намын удирдлагууд хуучин арга барилаараа яваад байж болно гэж бодож байх шиг байна. Хуучин арга барилаар АН-ыг удирдах ямар ч боломжгүй болсон. Сонгогчдыг нэг хуурч болно, хоёр дахиа хууртахгүй. Үүнийг манай намын фракцын толгойлогч нар ойлгох хэрэгтэй. АН-д бодит шинэчлэл, ардчилал хэрэгтэй. Үүнийг залуус хийж чадна. Намын олонх шинэ дүрэм, шинэ бодлого гаргахыг зорьж байгаа. Олонх нь ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээх түүний үг байгаа онохыг харах л үлдэж байна.

Л.Гантөмөр  

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос олон арван залуус тодорсон ч УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, төрийн сайд болтлоо дэвшсэн нь гарын арван хуруунд багтам цөөн. Ардчиллыг өмчирхдөг, АН-ын хуучин кадруудын залуусаа дээш гаргадаггүй, тэдэнд боломж олгохыг төдийлөн хүсдэггүй ужиг нь ч үүнтэй холбоотой байж мэдэх.

Гэхдээ АН-д Японд харилцаа холбоо болон электроникийн инженер мэргэжлээр төгссөн залуу бусдаасаа гэнэт тодорсон нь Лу.Гантөмөр байв. Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн түшээ болж дэвшсэн нь 2004 он. Үүнээс хойш Лу.Гантөмөр Ёс зүйн дэд хороо, Эдийн засгийн байнгын хороог даргалж явсаар 2012 онд АН олуулаа болж ялалт байгуулахад Н.Алтанхуягийн Засгийн газарт Боловсрол. соёл, шинжлэх ухааны сайдаар очиж байв.

АН-ын залуу үеийн гишүүдийн нэгдэл бүхий “Нэг ардчилал” фракцид харьяалалтай тэрбээр Засгийн газар нь огцорсон ч Ч.Сайханбилэгийн танхимд сайдынхаа суудалтайгаа үлдэж чадсан хоёрхон хүний нэгээр тодорч байлаа шүү дээ. Гэвч салбартаа хамгийн их хөрөнгө төсөвлүүлж, тэр хэмжээгээрээ ажил хийсэн хэмээх тодотголтой Лу.Гантөмөр УИХ-ын ээлжит сонгуулиар “дархлагдсан” дүүрэгтээ нэр дэвшээд туг тойрч чадалгүй унасан нь хэдэн сарын өмнөх үйл явдал. Улс төрд шороотой бөх хүртэл туг тойрдог нь угаас юм хойно Лу.Гантөмөр намынхаа дараагийн дарга болох томоохон сунгаанд оролцож явна. Сонгуулийн дараахан “Нэг ардчилал” фракд татан буугдсаныг намын даргад нэр дэвшигч Лу.Гаитөмөр зарласан ч энэ удаагийн сунгаанд түүнийг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэсэн яриа нам дотор нь хэдийнэ нисээд эхэлчихсэн. Учир нь, хоёр ч Засгийн газар дамнан сайдын суудалтайгаа үлдсэн хийгээд одоо намын даргад өрсөлдөх болсон шалтгаан Еренхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой гэдэг. Үнэхээр ч бусдыгаа бодоход УИХ-д гуравхан суудалтай “Нэг ардчилал”- ынхан 2012 онд Хууль зүй, Боловсрол гэсэн хоёр томоохон салбарыг толгойлох болсон нь гэнэтийн тохиол биш болов уу. Тэр тусмаа “ах фракц”- уудынхаа урдуур дайраад шүү дээ.

Тиймдээ ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лу.Гантөмөрийг намын дарга болтол нь дэмжчихээд өөрөө эргээд “заларна” гэсэн яриа нам дотроос нь зүгээр ч нэг өдлөөгүй байж таарна. Гагцхүү “Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялахгүй. Ардчилсан нам үзэл бодол, үйл хөдлөлөөрөө ялгарч ард түмний итгэлийг сэргээмээр байна. Бид үзэл бодлоороо ялах ёстой” хэмээж буи Лу.Гантөмөр өнгөрснөөс өнөөдрийг хүртэл дэвшсэн шигээ явах эсэх нь энэ сарын 29-нд тодорхой болох бизээ.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих