Үнэт чулуу хууль бусаар гаргахыг завдав
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт өнгөрсөн сарын 29-ний өдөр үнэт чулуу хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан ОХУ-ын иргэнийг илрүүлжээ.
Тэрбээр гаалийн зорчигчийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр байгалийн төрцөөрөө мана 11, засаж хэв оруулсан мана дөрөв, барын нүд гурав, хасгурав, чүнчигноров тав, байгалийн төрцөөрөө сувд нэг ширхэг болон хагас үнэт чулууг гадуур хувцас, цүнхэндээ нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн аж.
URL: