Ноотой ноцтой мэдээ
Ноцтой: 1. Эрх баригчдын саалийн үнээ болсон Иргэний нисэхийн ерөнхий газарт шахааны бизнес яаж цэцгэлснийг өнгөрсөн долоо хоногт олон нийт ил тод мэдэх шиг боллоо. Иргэний нисэхийн ерөнхий газарт Содмолнгол груп дэлхийн зах зээл дээрхи ханшаас даруй 2 дахин их үнэтэй шатхуун нийлүүлж жил тутам дундаас нь 2.3 тербум төгрөгийн ашиг олдог байсан баримт дэлгэгдлээ. Харин тэр Содмонголын ашиг гэгдэж байгаа мөнгө нь Иргэний нисэхийн ерөнхий газарын алдагдал болж хувирчихаад байгаа юм. Шатхуунаар шахааны бизнес хийдэг баримт нь эд асуудал үүсгэчихээд байгаа энэ үед тус газартай холбоотой дараагийн асуудал ч хурцаар хөндөгдөж эхэллээ. Одоогоос бараг хоёр жилийн өмнө, нийслэлийн хэмжээнд үйл ажилгаагаа явуулж байгаа шатхуун түгээх станцуудыг ил задгай шатхуун борлуулхыг нь хориглож байсан. Гэтэл өнөөдөр нийслэлчүүд та бидний дэрэн дор тэсрэх бөмбөг байрлуулчихаад байж байгаа газар бол Содмонгол груп болчихоод байж байна. Төмөр замын дэргэд бүр аюулгүйн бүсэд нь ил савтай шатхуун түгээх станцыг ажиллуулж байна. Олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газаруудад хүртэл ил задгай шатхууныг борлуулж байна. Сод Монголын Энэ мэтийн зүйл нь юуг харуулаад байна вэ гэхээр ерөөсөө хуулиас гадуур ажиллаж хүссэн бүхнээ хийж, ашиг олж байвал ард нь гарч болох хор хохирол нь хамаагүй болцын бишүү. Улсын хөрөнгөөр хүртэл баруун солгоогүй тоголдогын байна. Одоо иргэдийн аюулгүй амьдралд нь заналхийлээд эхэллээ. Ард нь хэн гэгч ямар асаалттай танк байдаг болоод Содмонгол ингэж дураараа дургиад байдгийн бэ. “ Нисэх машин”
Ноцтой: 2. Дэлхийн банк судалгаа явуулж монгол дахь ядуу өрхийн тоо энэ онд огцом өслөө гэдэгийг зарласан байна. Уг нь 2002-2003 оны хооронд монгол дахь ядуу өрхийн тоо 61.1 хувьд хүрч байсан бол эргээд 2006-2008 онд 35 хувь болж буурч байсан байна. Харин энэ онд монгол дахь ядуу өрхийн тоо эрс өслөө гэдэгийг дэлхийн банк албан ёсоор мэдэгджээ. Энд цас зуд, мөн эдийн засагын хямрал энэ тэр их нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ хаашаа ч гарахгүй ганцхан шалтгаан бий гэдэгийг хэлэх хүн олон байна. Дэлхий нийтийн зүгээс монголчууд бидний ахуй амьдралд санаа зовьнож байна. Монголын ядуу өрхийн тоо нэмэгдээд байгаад дэлхийн банкныхан сэтгэл зовьнож байна. Гэтэл Монголын ард түмэнд үүнээс илүү сайхан амьдрах боломж үнэхээр байхгүй юу гэвэл үгүй. Иргэд ядуураад байгаа нь аргагүй зүйлүү гэвэл тийм биш. Энд ердөө арчаагүй төрийн уйваагүй бодолго нөлөөлж байгаа гэж хэлж болхоор байгаа юм. Өнөөдөр монголын парламент хангалттай хэмжээнд ажиллахгүй байна. Монгол улсын засагын газар иргэдийхээ төлөө биш тэднийхээ эсрэг нь ажиллаж байна. Аль болох ард түмний баялагыг хулгайлан гадныханд найр тавьж өгч байна. Аль болох иргэдийхээ халаасруу дураараа гараа хийж, олсон хэдийг нь журамлаж байна. Эх орондоо бүтээн байгуулалтын ажил хийж, ажлын байр бий болгох талаар баримтлаж байгаа тодорхой бодлого шийдвэр үгүйлэгдэж байна. Энэ бүх үнэдэс шалтгааныг монголд ядуу өрхийн тоо нэмэгдэж байгаатай холбож ойлгох хэрэгтэй байх. Их хуралын гишүүд нь өөрсддөө зориулаад хууль баталчихдаг, цөөнхийн бүлэгт үйлчлэх хуулийн орчинг бүрдүүлчихдэг иргэдээ хаалганы гадна үлдээж ингэхдээ хамаг сорыг нь хамчихдаг байдалаар энэ онд Монголын төрийн түшээд ажилжээ. Тэдний ингэж ажилсны үр дүн нь иргэд ядууралд автаж ажилгүйчүүдийн арми хүрээллээ тэлж, ядуу өрхийн тоо нэмэгдснээр гарч ирж байх шиг байна. “Чуулган”
Ноцтой: 3. Монголын төр засаг үнэндээ ажил хийнэ гэж гурилдхым дө. Ямар нэгэн зүйлийг хийхээр санаачлана. Тэгээд эхлүүлнэ. Харамсалтай нь үүнээс хойш монгол улсын засагын газарын эхлүүлсэн ажил нь цаг хугацаа зогсцон мэт болчих юм. Адгийн наад захын ганцхан жишээг тэр замын үүдийн чөлөөт бүсээс харж болхоор байна. Хэдэн жил яригдаж хичнээн төгрөг төсөвлөгдөж, хэдэн төрийн нүүр үзвээ. Гэтэл өөрчлөгдсөн шинэчлэгдсэн зүйл нь юу байваа гээд бодхоор харамсалтай юм. Урагшаа хойшоо явж тав төгрөгөө эргэлдүүлэдэг ганзгын нэртэй наймаачин болгон хэлж байна. Монгол улсын замын үүд гээд төвхнөцөн байхад сураггүй байсан Эрээн өнөөдөр Улаанбаатараас илүү гоёдхоор болчихлоо. Гэтэл манайхны хийж эхлүүлсэн ажил нь өнөөдөр үр дүнгээ өгч тодорхой хийгдсэн нэг ч юмгүйл байна. Замын үүдийн чөлөөт бүс эдийн засагын асар их ач холбогдолтой. Замын үүдийн чөлөөт бүсийг түшэглээд бараг улсаач хөгөжүүлэх боломж байна. Хамгийн гол Хятадын талаас шалтгаалах бүх зүйлээ бэлдсэн. Замаа тавьсан, нисэх буудлаа байгуулсан, бүх бэлтгэлээ хангасан. Харин манай талаас шалтгаалах бүх зүйлээ хийх хэрэгтэй байна хэмээн жил бүр төсөв хэлэлцэх үеэр гишүүн бүр ам уралдан ярьдаг. Харамсалтай нь замын үүдэд мөнгө хаяхын хирээр хийгдэж байгаа ажил нь улам бүр бүдгэрсээр байгааг бодож ойлгоход бэрхшээлтэйл болчихоод байх юм. Угтаа бол үнэхээр хэдэн жил дуншиж байгаа замын үүдийн чөлөөт бүсийг байгуулчихвал хичнээн иргэдийн амьдрал бэхжиж, хичнээн хэмжээний ашиг тус авчрах нь тодорхойл байгаа. Харин дургүйд хүчгүй гэгчээр ямар нэгэн ажилыг удаашруулах тусам түүнээс наалдах ашиг нь нэмэгдэж байдаг манай төрийн түшээдэд замын үүдийн чөлөөт бүсийг ярьсаар , хэлэлцсээр, харин хийгдэх ажлыг нь гацаасаар байвал илүү их ашигтай байдаг бололтой юм. “ Замын үүд”
Ноцтой: 4. Аймгийн засаг дарга нар гэж ямархуу хүмүүс байдаг нь зах зухаасаа харагдаад эхэллээ. Орон нутагт бүх эрх мэдлийг атгаад авчихсан нөхдүүд ёстойл хяналтгүй төрийн буяныг эдлээд сууж байдгийн байна. Одоо бүр аймагт нь зуд болхоор баярладаг тийм засаг дарга нартай болцын бишүү. Ядуу малчид цас бороонд нухлуулж, үйлээ үзхийн хэрээр аймгийн засаг дарга нарын ашиг орлого нэмэгддэг тийм гаж тогтолцоо бий болчихжээ. Өнгөрсөн өвлийн зуднаар бизнес хийдэг нөхөдүүдийг зарим сонин хэвлэл нэртэй устай нь зарлалаа. Тэднийг Увс завханы засаг дарга нар тэргүүлж хууль зөрчин зуданд зориулах мөнгийг хувьдаа халаасалсан баримт ч дэлгэгдэж эхэлээд байгаа сурагтай. Иргэдээ ялгаварладаг, орон нутагын төсвийг зориулалтын бусаар ашигладаг, зуднаар биш зунаар өвс тэжээл шахдаг, зах зээлийн бодит ханшыг ойшоодоггүй, нэг сумаар хоёр давхар ашиг хүртдэг, тэр бүүхийл хуурамч бичиг баримт бүрдүүлэдэг гээд засаг дарга нартай холбоотой асуудлыг тоочоод бархааргүй их болжээ. Аймаг орон нутагын засаг дарга нар үнэндээ төсвийн хөрөнгөөр бизнес хийх ухаанд л гаргууд сайн суралцсан байдаг бололтой юм. Одоогоор 21 аймгийн засаг дарга нараас 10 хүнтэй нь холбоотой хууль зөрчсөн асуудал сөхөгдөөд байна. Бид үзэгч та бүхэндээ хэн гэдэг засаг ноёнтон ямар замаар хөрөнгө хурааж иргэдээ хэрхэн хохироож, улсад ямар хэмжээний хохирол учруулж байгааг цувралаар хүргэх болно. “Аймгийн засаг дарга нар”
tv9
URL: