Энэ өдрийн зурхай /2017.01.10/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 13. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага
: Төрөхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ..

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Урьдчилан тооцоолоогүй муу нөхцөл байдал үүсч магадгүй. Энэ бүхэн өрсөлдөгч нарт чинь ашигтайгаар эргэнэ. Иймд өөр ашигтай харилцаа холбоо тогтоо. Ямар ч бэрхшээл тохиолдсон нэмэлт ашиг олохын тулд ажил хэрэгч холбоогоо өргөжүүл. Таны урьдын муудалцсан хүмүүсээс ч ашигтай ажил хэргийн санал гарч болох тул тэдэнтэй илэн далангүй харьцаад үз.

ҮХЭР (4/20-5/20)

Өөрчлөлттэй өдөр. Таны амьдралд зарим зүйлс эрс өөрчлөгдөнө. Бардам, бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл одоо хэрэг болохгүй, зарим зүйлд бусдаас тусламж нэрэлхэлгүй авч өөрчлөлтийг эерэг болго. Хэлэх үг, гаргах шийдвэрээ сайн цэгнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ашиг орлого боломжын өдөр. Санамсаргүй орлого олно. Гэхдээ хэт баярлах хэрэггүй. Ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдана. Зээлсэн мөнгөө төлөх шаардлага гарна. Санамсаргүй танилууд гай удна. Ажил хэргээ урьдын төлөвлөснөөр явуулахыг хичээ. Гэнэтийн дурлал танд тохирохгүй өдөр байна. Эрүүл мэндээ онцгой анхаар.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрөө хүч зарж, учрыг нь олж чадахгүй л бол та өмнөх ажлаа оролдсоор л байх нь дээр. Эрүүл мэнддээ хохирол учруулахгүйн тулд ачааллаа зөв хуваарил. Эс тэгвээс хэт ачаалдалд орж ажил, сурлагандаа сонирхолгүй болно. Энэ өдрийн өвчин түр зуурынх байх болно. Тиймээс ажил амралт ажил гэсэн хэмнэлийг ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Тодорхойлоход хунд өдөр. Зарим хүмүүсийг та ойлгож, дотносох гэсэн хүмүүст туслахад бэлэн байна. Зарим хүмүүс өөрийн хуучинсаг үзэл, түрэмгий байдлаараа уурыг чинь хүргэнэ. Сүүлдээ та яаг юу хүсээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй болно. Ямар ч гэсэн та ажил хэргээ хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй. Буруу алхам таны гэр бүлд хожим хохирол учруулж магадгүй.


ОХИН (8/23-9/22)

Санхүугийн асуудлыг даван туулах өдөр. Бүгдийг биш ч алхам алхмаар. Та өөрөө ч гайхахаар ухаалаг шийд гаргаснаар бага ч атугай орлого олно. Та апь болох хумүусийг өөртөө татах хэрэгтэй. Мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй боп амжилт танаас өөр хүнд шипжиж болно. Тиймээс эргэлзэх зүйлгүй санаагаа ажил хэрэг болгож эхлэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эв найрамдлыг хүндлэх өдөр. Танд найз нөхөдийнхөө төлөө бүхнээ зориулж насан туршдаа удаан нөхөрлөдөг. Сайн андыг олсноор таны амьдрал аз жаргалтай байх болно. Сайн нөхөрлөлийг гагцхүү цаг хугацаа л шалгадаг. Анх танилцсан эсвэл нөхөрлөлийн хамгийн дурсгалт мөчийг хадгалдаг тэр газартаа очиж, өнгөрсөн сайхан үеийг дурсаж сайхан энерги дүүргэ. Дотоод сэтгэлд байгаа гунигаа хамаагүй хүмүүст бүү таниул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зүрх сэтгэлийн эрч хүч нэмэгдэх өдөр. Өөрийн сэтгэлийн дуудлагаа мэдэрч, өнөөдрийн төлөвлөгөөгөө гарга. Хуучин танил тань амьдралдаа ахиц гаргах, ажил хэрэгт туслах ба цаашид ч энэхүү тусламжанд бүү найд. Өдрийнхөө бүх ажилд өөрийн дотоод сэтгэлийг сонс. Нарийн мэдрэмжтэй байвал дотно хүмүүсийн харьцаа сайн сайхнаар дүүрэн байна.


НУМ (11/22-12/21)

Ажил хэрэгт шаргуу байх хэрэгтэй өдөр. Хэрэгтэй тохиролцоонд хүрэхийн тулд та өөртөө итгэлтэй, шаргуу байснаар хамтрагчаа татаж чадна. Гүйцэтгэж байсан ажлуудынхаа чанар стандартад анхаарлаа төвлөрүүл. Та бүгдийг нь товлосон хугацаандаа хийж амжих хэрэгтэй байна. Үүний тулд урьд урьдаас шаргуу дайчин бай.


МАТАР (12/22-1/19)

Зууралдсан их ажилтай өдөр. Танд үдээс өмнө ажлаа цэгцлэхгүй бол түүний дороос өндийхгүй болно. Байгууллагынхаа маркетинг дээр түлхүү анхаарч ажиллах болно. Хамтран зүтгэгч нар, найз нөхдийнхөө тусламжыг ав. Хэрвээ та ажлаасаа өөрөө мултрах арга бодож олохгүй бол тэр таныг залгихад бэлэн байна. Аз сорьсон тоглоомд та хожих магадлалтай.


ХУМХ (1/20-2/18)

Мэдрэмж шаардсан, хүндхэн өдөр. Ажилдаа хоцорч болохгүй. Таны удирдлага өөрчлөгдсөнөөс эсвэл шинэ төсөл эхлэснээс амжилтад хүрэхийн тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Үүнд бэлэн байж дуусгаж амжаагүй номоо гүйцээ. Хэт өндөр шаардлага бусдад бүү тавь. Ажилчиддаа өнөөдөр үг дуугүй захирагдаж, хийсэн ажлаа тоочихийг бүү шаард. Ингэх нь танд таагүй зүйл авч ирнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Идэвхтэй, шургуу байх өдөр. Цаг нь болсон ажлаа шууд шүүрч ав. Та удирдагч байхыг хүсч байгаа тулд бүх хүчээрээ тэмцэх болно. Гэхдээ танд нарийн мэдрэмж, эв зүй, даруу зан дутагдах өдөр.Үүнээс чинь болж гэнэт л нөгөө тооцоолоогүй бэрхшээл гарч ирнэ. Та чөлөөт үзэлтэй, нийтэч бол эргэн тойрны бүх хүмүүс танд илэн далангүй байх нь. Энэ үед л хүндрэл гарч эхлэх тул цаг алдалгүй үүнийг анхаар.

 


URL:

Сэтгэгдэл бичих