“Central tower”-т тэсрэх бөмбөг тэслэнэ гэж сүрдүүлжээ
Нийслэл Улаанбаатарын төв талбайд байрлах Central tower-т байрладаг иргэдийг ажлын байраа чөлөөлөхийг шаардан, үйлчлүүлэгчдийг барилгаас гаргаж байна. Одоогийн байдлаар тус барилгын гадаа цагдаа, эмнэлгийн ажилтнууд очоод байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Дани улсын иргэн тус барилгад тэсэрч дэлбэрэх аюултай зүйл тавьсан хэмээн сүрдүүлсэн ажээ. Тодруулбал тус барилгын 15 давхарт гадны иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тус сүрдүүлгийг хийсэн гадаад улсын иргэн биедээ ямар нэг зэвсэггүй байсан аж. Одоогоор тус барилгын гаднах 200 метр талбайг хамгаалалтад аваад байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
URL: