Зээлээ хугацаанд нь төлөөгүй компаниудыг зарлалаа
Өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд, зээлээ хугацаанд нь төлөөгүй компаниудын мэдээлэл тодорхой болгосон гэлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ бүх зээлдэгчийн мэдээллийг нийтэд дэлгэхгүй. Хамгийн анхаарал татсан асуудлыг дэлгэнэ. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд босгосон. Тэр хөрөнгөөр хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгоход зарцуулаад дууссан” гэж хэлсэн. Тухайн үед би Сангийн сайд байсан. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.доллараас нэг цент зарцуулалгүй тэдэнд хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээ нь наймдугаар сарын 27-нд эхэлсэн байдаг” гэх тайлбар хэлсэн. МАН-ын бүлэг цаашдаа Хөгжлийн банкны зөрчлийн асуудлаар эзэн холбогдогчгүй ярьдаг байдалд цэг тавихаар тохирсон гэлээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАН 6 сарын турш идсэн уусан гэж ярилаа Гэтэл яагаад одоо болтол АНыхныг цагдаа шүүхэд өгөхгүй байгаа юм Үүний учир нь тэд ерөнхийлөгчийн сонгуулийг авахын тулд худал пи -ар хийж байгаа царай нь юм