ЖИРГЭЭ: БИ МОНГОЛ ХҮН, АМЕРИКТ ИЛҮҮ БҮР ИЛҮҮ САЙН ЯВААСАЙ ,ЯВНА ГЭДЭГТ ИТГЭДЭГ, ХҮСДЭГ

6818

Уншигч та бүхэн хэрэв санаж байгаа бол “Америк амьдрал ба гашуун үнэн ” хэмээх цуврал нийтлэлүүдээ Монголд байгаа Америкийг зорих гэж буй Монголчууддаа хэрэг болуужин гэж бодож Америкт амьдарч буй Монголчуудынхаа жаргал зовлон бэрхшээлийг үнэн бодитоор хуваалцаж олон ч хүний талархлыг хүлээж бас олон ч хүн энэ мэтээр үзэн ядаж элдвээр доромжлохыг харсан билээ.

Таних танихгүй нэгнийг аргаа барахдаа FB дээр блоклож хэн хэнийхээ ясыг ,сэтгэлийг амраасугай хэмээн бодсон ч пэйж хуудсаар минь шагалзан энэ мэтээр чи миний хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй, би чиний дэргэд бол чухам мундаг амьтан гэх мэтээр дур тавин доромжлох Uka Tsog Чикагод амьдрах Христэд итгэгч ( уг нь би бодохдоо сүмд явдаг хүмүүс их гэгээрсэн ,сайхан улс байдаг байх л гэж боддог юм харамсалтай яа энэ нөхрийг харахад бол ч ….)

Зохиолч миний бичсэн, хэнийг ч нэр заагаагүй нийтлэлийг дан худал хуурмаг зүйл бичсэн байна гэж үгүйсгэснээ өөрөө их хүсээд өгөх гээд байгаа цагдаа шүүхдээ баталж чадна гэдэгт чинь найдая.

Мөн өөрийнх нь хэлсэнчлэн ийм нэгэн учиргүй үзэсгэлэн гоо ,өндөр түвшний, хумсны салоны эзэн / ээ бурхан минь энд хумсны салон ажилуулах ч бас л толгойны өвчин байдаг юм даа .Хүн орж ирэх болов уу ,яах бол , цалингаа, түрээсээ яанаа гээд л өдөржин шаналаад сууж байгаа нь ч олон .Аргаа бараад хэн нэгнийг хуурч хулхидаж зарахын түүс болж байдаг нь ч бишгүй л их.

Үнэхээр байрлал сайтай газар олоод олон Монголчуудаа ажлын байраар хангаад , сайн сайхан ажилуулж байгаа нь ч олон.
Ер нь бол өдөр бүр доод тал нь 3,4 хүн ажилдаг салон бол маш эрсдэлтэй. 6, 8 ба түүнээс дээш хүн ажиллаж буй салон бол Америкт мөнгө хийдэг сайн боломжтой салонд ордог.Гэх мэтийн нарийн зүйл олон бий.

Хэн нэгний бичсэн зүйлтэй санал нийлэхгүй түүнийг худлаа гэж үзэж байвал үнэхээр ухаантай ,үзэсгэлэнтэй хүн бол өөрөө сайхан баримттай бичээд FB дээрээ тавиад өргөн олонд уншуулаад үзүүлээд явчих сайхан боломжийг энэ FB бидэнд бүгдэд нь тэгш олгодог.

Надад хувийн өс санаж явдаг Түвшинжаргал, Онон гэдэг хоёр хүний их ойр дотны танил гэдгийг чинь би мэднээ Ука гэгч чамайг .Гэхдээ шар хүний өмнөөс хар хүн үхдэггүй юм.

Чи үнэхээр миний дэргэд хачин сайхан үзэсгэлэнтэй бүсгүй юм харваас , бас чиний хэлсэнчлэн би ч чиний хөлийн чигчий хуруунд ч хүрэхээргүй ” хүн ” юм.

Чикагод чамайг хэн, намайг хэн гэдгийг олон хүмүүс мэднэ гэжээ.Үнэндээ Чикагод байтугай Монголд намайг 17 наснаас минь , бичсэн шүлэг ,зохиосон дуугаар минь хүмүүс хангалттай сайн мэднээ.
Хэрэвзээ би харийн нутаг зорьж уран бүтээлээсээ хол олон жилээ алдаагүйсэн бол өнөөдөр миний олсон амжилт энүүгээр ч тогтохгүй байх байсан юм шүү. Тэгсэн ч би авьяас билгээ чам мэтийн амьтасаар доромжлууллаа гээд алга болчихоогүй, болчихгүй нь бүр үнэн.

Би өөр шиг чинь элдэв сүм , холбоо, агаа эгээ, найзаа гээд харсан болгонтойгоо хэлхэлдээд саймшираад ч гүйдэггүй мөрөөрөө юмаа бичээд, ажиллах үедээ ажлаад болимоор үедээ болиод шүлэг ,өгүүллэг , зохиолоо бичээд суухыг илүүд тавьж явдаг хүн. Чикагод гэхэд надтай уулзаад ,найзлаад, нөхөрлөөд намайг яг ямар хүн бэ гэдгийг үнэнээр мэддэг нь маш ховор доо.Харин чи болон чам шиг танихгүй уулзаж үзээч үгүй атлаа доромжилж, гутааж гүтгэж явдаг хүмүүс бол олоон олон.
Чи ч бас найз Түвшинжаргал эгээ Ононтойгоо нийлж намайг 3 жил зарын булан ,муулж бичих юу л байна бүгдэд нь бичилцсэн хамтын бүтээл чинь надад одоо ч хадгалаастай байдаг юм.

Найзуудаа угаасаа та нар барахгүй ш дээ, ялангуяа Uka Tsog минь онцгойлон чи бол бүр ч барахгүй . Намайг адгийн амьтан болгох гэж бүхэл бүтэн амьдралынхаа 3 жилийг чи болон чиний найз, эгээ нар оролдсон ч нөр их хөдөлмөр чинь талаар болсон шүү дээ . Одоо ч энэ мэтчилэн сайн оролдсоор л байгаа өшөө сайн оролд.
Түүгээр яваа гайг үүгээр өөртөө дууддаг нэг ч ухаантай өндөр түвшинтэй, хүнийг харсангүй ээ чамаас өөр .

ЭРТНЭЭС ШИДСЭН ЧУЛУУНД ЧИНЬ МАШ ОЛОН УДАА ОНОГДОЖ ШАРХАА, ЦУСАА ЧИВ ЧИМЭЭГҮЙ ДОЛООГООД ЯВСАН ШҮҮ .

Одоо бол зүгээр оногдоод шархаа чимээгүй долоогоод явахгүй шүү найзуудаа. Хүнд амсуулснаа өөрөө амсахаар ямар болохыг үзүүлнэ шүү.

Мөн би энд байгаа бүх хүмүүсийг саар гэж бичсэнээ олж харахгүй л юм, саар явж байгаа нь ч сайхан байна гэж бусдыг хуурдаг нь ч бий.Сайн явж байгаа нь бол тэртээ тэргүй сохор хүнд ч ил л харагддаг.
Үүнд бачуураад үхэх гээд байх хэрэг юун.

Би сайн,муу хоёр зэрэгцэж оршдогийг дэндүү сайн мэднэ.
Сайн муу хоёр дундуур өөрөө ч би сайн муугаа үүрээд алхаж л явна.

Чикагод надтай танил хүмүүс бүгд доод түвшний улс байх нь ээ дээ энэ хүнийхээр бол ???
Хүний түвшинг тогтоодог ямар мундаг агуу хүн бэ энэ хүн чинь харин.

Одоо дахин миний хуудсаар өлөлзөж явахаа больчихвол үнэхээр их үзэсгэлэн гоо, ухаан төгс чамайг биширмээр байна.

FB дээр блоклосон ч пэйж хуудсаар нэвтэрч, уншиж, сэтгэгдэл үлдээж болдог юм байна билээ.
Уг нь би чамд сайн санааны үүднээс сануулсансан. Зүгээр байхад зүгээр байлгаарай гэж .

Жич- Монголоос ирээд өөрөө ажлын туршлагагүй байж ,3,4 хөн хүн ажилдаг байрлал муутай хумсны салон худалдан авч хохирохгүй байхыг энэ дашрамд бас та бүхэнд зөвлөе.

Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот

6817


URL:

Нэр: uyanga Огноо: 10 January 2017

Zuv sh de Tergeliin zuv

Сэтгэгдэл бичих