МИАТ-ын авлигын хэрэгт холбогдож байсан С.Батхишиг Багануурын уурхайн хэлтсийн дарга болохоор улайрч байна
Сонгуулийн дараа засаг солигдож дээр дооргүй, дарга цэрэггүй солигдож бужигнах явдал үргэлжилсээр байгаа. Үнэхээр ажил явуулахад, баг болж ажиллахад энэ нь зарим талаараа зайлшгүй гэж зөвтгөн тайлбарладаг. Гэвч төсвөөс, татвар төлөгчдийн халаасны мөнгөнөөс санхүүждэг төрийн өмчит компаниудын томилгоон дээр анхаарал хандуулахгүй бол даанч харамсмаар, жигшмээр этгээдүүдийн нэрс явж байгаа бололтой. Өмнө нь хэрэг төвөгт холбогдож, бүр шүүхээр асуудал нь хэлэлцэгдэж байсан нам дамжсан олигархиуд буцан амилж, аль мөнгөтэй эрх мэдэлтэй гэсэн суудал руу улайран дайрч байгаа нь даанч харамсалтай бас эмгэнэлтэй. Үүний нэг тод жишээ нь 2013 онд дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө завшиж байсан нь тогтоогдсон МИАТ-ын Ч.Хоролсүрэнгийн гэх хэрэгт холбогдож байсан, бүр тухайн холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор шүүхэд шилжүүлж байсан, өөрөөр хэлбэл хахуулийн хэрэгт холбогдож байсан, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, “Таван талст”, “Талст Хайрхан” компаний захирал Сүхийн Батхишиг юм.
2013 онд сонин сайтуудаар хамгийн их шуугиан тарьж байсан этгээдүүдийн нэг болох С.Батхишиг нь өнөөдөр эргэн амилж, Багануур ХК-ийн хангамжийн хэлтсийн даргад тавигдахаар яригдаж байгаа бололтой.
Багануур, Шивээ-Овоо ХК-иудад олон жил шахааны бизнес хийсэн түүнийг одоогийн Багануур ХК-ий хангамжийн хэлтсийн дарга Ч.Чулуунбаттай түрүүвч нэгтэй гэлцдэг. Мэргэжлийн шахаачин түүний Багануурын уурхайд нийлүүлсэн экскаваторын сум нь хугарч, уурхайд том хохирол учруулж байсан ч түүнийг тухайн үед нь нуугаад өнгөрч байсныг салбарынхан сайн мэддэг.
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй, АН, МАН нам дамжсан олигархи нөхөр Багануурын уурхай гэдэг том байгууллагын хамгийн чухал хэлтсийн дарга болвол МАН-ы нэр нүүрэнд цаашлаад олон нийтийн итгэх итгэлд хар толбо болж үлдэх нь дамжиггүй. Ер нь АН, МАН энэ мэтийн олигархиудаасаа зоригтой салахгүй бол удахгүй ёстой хүртэх ёстойгоо хүртэнэ шүү. Олон нийт сохор, дүлий биш гэдгийг бүү мартаасай. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
БАРИМТ: http://entertainment.mongolnews.mn/%D0%90%D1%80%D1%85%D0%B8%D0%B2/wls
URL: