С.Жавхлан гишүүнээ, та эндүүрээд байна

6174УИХ-ын гишүүн С.Жавхлан нэг л андуурч эндүүрээд байх шиг ээ. Хууль батлах дээд байгууллагад орчихоод хуулиа ч санаачилсан юм байхгүй, хуулиа ч ойлгосонгүй юмгүй яваад байна уу даа гэж харах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудал орж ирэхэд С.Жавхлан гишүүн нэлээд бухимдаж хүлээж авсан. Гол учир нь өөрийг нь Ерөнхийлөгчид өрсөлдөхөд бусад намынхан саад хийж байна гэж үзэж байгаа бололтой. Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшсэн хүн бол С.Жавхлан. Түүнд итгэл хүлээлгэж баянзүрхчүүд сонголтоо хийсэн. Бие даагч хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өрсөлдөх заалт байхгүй. УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлэх учиртай. Гэхдээ С.Жавхлан гишүүн аль нэг намтай хамтарч, эвсэж сонгуульд нэр дэвших боломжийг нь хуулиар хориогүй.

Мөн тэрбээр 45 насны хязгаарыг ярьж байна билээ. 45 наснаас дээш, эх орондоо сүүлийн таваас доошгүй жил оршин суусан тийм хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хуультай. Ийм зарчмаар явж, үе үеийн Ерөнхийлөгч нар сонгогдсоор ирсэн. Харин 45 гэх насны хязгаар С.Жавхлангийн хувьд ихдээд байгаа бололтой. Угтаа бол багадна уу гэхээс ихдэхгүй байлтай. Бараг УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм шиг зарим тохиолдолд харагддаг. Бие хүн болж төлөвшөөгүй, гэрээ ч засаж чадаагүй зарим нөхөд хөрөнгөтэй мөнгөтэй, хэн нэгний дэмжлэгтэйгээр УИХ-д орж ирчихээд ард түмний амьдралыг шийдэх хууль санаачлаад батлаад явж буй нь өөрөө өрөөсгөл мэт харагддаг. Ийм байтал Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд бид насны хязгаараас авахуулаад олон шаардлага тавьж байж гаргаж ирэх шаардлага бий шүү.

Иймд эрхэм гишүүн та баянзүрхчүүдийн дуу хоолой болж, төрд үгээ хэлж, хуулиа санаачилж, батлалцах хэрэгтэй. Түүнээс биш өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гээд дараагийн албан тушаалаа хөөцөлдөх хэрэггүй. УИХ-ын үндсэн үүрэг нь хууль санаачлан батлах. Үүнийгээ мэдэж л УИХ-д орж ирсэн байлтай.

М.Төр

Цензургүй.мн


URL:

Нэр: МОНГОЛЧУУД Огноо: 9 January 2017

Хөөрхий зайлуул ямар юмнийх нь боловсрол байхав дээ. Хууль санаачлах , батлах ёстой гэдгээ яаж мэдэхэв дээ. Нямка нутгийн дүүдээ зааж өгнө байгаа.

Нэр: Уншигч Огноо: 9 January 2017

Маанаг Жавхлан хууль судлана, уншина гэж байхгүйш дээ. Зүгээр хэрүүл хийж ард түмний хайртай эх оронч хүү болж жүжиглэхийг илүүд үздэг дүр эсгэгч байхгүй юу. Ийм популизм хийдэг аргыг ард түмэн мэддэг болохоор С.Ганбаатар , Уянга мэтийн хуурмагуудыг зайлуулсан юм шүү дээ

Нэр: баагий Огноо: 11 January 2017

Жавхланд хоосон толгой шоу-чин төрх, сайхан хоолой өөр юу ч байхгүйг Баянзүрхчүүд мэддэггүй байсан юм байхдаа. Тэр их хурхл дээр ярьж байгаа нь яг цэцэрлэгийн хүүхэд. Ичиж үхмээр юядаа хөөрхий

Нэр: Anonymous Огноо: 12 January 2017

iim dunhuu popuudiig songodog ni henii buruu be

Сэтгэгдэл бичих