Орчин цагийн ”Юндэн” ихэд бухимдав

5ddef8675e71f3d7ce69f891454ce4eaОрчин цагийн “Юндэн”-ээр нэрлэгдээд байгаа О.Амгаланбаатар өөрийн үзэл бодол, бодсон санасан зүйлээ хэнээс айж эмээхгүйгээр цахим хуудсандаа нийтэлдэг. Хүмүүс дэмжихгүй байхаас илүү дэмжих нь их байдаг бөгөөд загварын ертөнцийн мистерүүдийн нэгийг “жолооч” нар ихэд бухимдуулжээ. Тэрээр: Хот хооронд явахдаа холын гэрлээ огт шилжүүлдэггүй гарууд бол хогийн муу хошногонууд. Тулж ирээд ёсыг бодож шилжүүлдэг эсвэл зөрж амжаагүй байж түлхдэг мудакууд бол зүгээр л соёлтой дүр эсгэж ОРК нэрнээс зугтах гэсэн “Ориг оркууд” шүү. Тэрний хэн байх нь хамаагүй. Амьдралаа залгуулж портер унаж яваа нэгэн ч, өвөө нь НАХЯаманд ажилладаг байсан эсвэл хот барилцаж бүтээн байгуулалтад оролцож явсан, аав нь ганзага зөөж хөлжсөн эсвэл 40000тын атаман байснаа нам дагаад хувьчлалаар монцойсон, өөрөө тэр мөнгөөр нь гадаадад сураад галуу шувууны мах идсэнийг ч хэлэх үү баахаар дүлэхдээ хүртэл гадаадаар дуу алддаг, балиар тод гэрэлтэй 200, 570 унадаг гээд гурван үеэрээ хотынх байсан нь ч огт падгүй тэд бас л муу ОРКУУД!!!

Эдний дэргэд над шиг бүдүүлэг, үг хэл эрээ цээргүй, гарал угсаа хөдөөний гар ч гэрлээ зохих ёсоор нь шилжүүлж явдаг учраас гайгүйдээ орох бусдад гэм багатай ОРК. Өмссөн зүүсэн, үсээ шарлуулсан цэнхэрлүүлснээр нь биш нийтэд нөлөөлөх наад захын соёлоор нь нэршлийг нь оноовол таарна. Олон хүний амь нас, эрүүл мэнд цаана нь бий учраас одоо иймэрхүү зүйлд эрх биш манайхан суралцмаар юм даа” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.


URL:

Tags:

Нэр: Hi Огноо: 9 January 2017

Zuv shde,

Сэтгэгдэл бичих