Х.ТЭМҮҮЖИН: Алдаагаа хүлээн зөвшөөрч байж АН цаашаа явна

5cr8uehfiqk85seta61399qqha-1990 оноос хойш л МАН, АН хоёр хамтарч нэг, ээлжилж нэг засаг барилаа. Одоо МАН-ын ээлж ирж л дээ. Үнэндээ энэ хоёр намын аль нь ч засаг барьсан чанарын ялгаа алга гэх цөхрөл олны дунд байна. Үүнийг та зөвшөөрөх үү?

-Үнэн. Нийгмийг өөрчлөх боломж, хугацааг ард түмэн манай намд бүрэн биш ч, хангалттай өгсөн. Тэр боломжийг ашиглаж чадахгүй өөр хоорондоо шөргөөцөлдөөд 1996-2000 онд ч тэр, 2012-2016 онд ч тэр албан тушаал булаацалдсаар олон түмний дунд нэр нүүрээ барчихсан. Хийсэн бүтээсэн зүйлээ өөрсдөө шавхайтай хутгаад МАН-ын амны зугаа болгочихсон нь ч үнэн. Бодлого болон арга барилын хувьд МАН-аас тоймтой ялгарч чадсангүй. Ялгаа нь АН бужигнадаг, МАН дүмбийдэг л байх шив.

-Зарим хүний хэлж байгаачлан энэ чигээрээ дахиад гурван сар болвол Монгол Улс дефолт боллоо гэнэ. МАН засагласан зургаан сар гэтэл юу ч хийсэнгүй л гэнэ. Гэхдээ энэ дампуурал руу түлхэхэд АН-ын нөлөө бас байсан уу? Шударгаар хэл л дээ…

-Хоёр нам сүүлийн найман жил энэ дефолт руу түлхсэн. 2008-2012 онд нүүрс ярьж байгаад “Чалко”-гоос мөнгө зээлээд зүгээр л тараачихсан. Одоо хүртэл өрийг нь төлж дуусаагүй байна. “Оюутолгой”-гоос бас мөнгө аваад дуусашгүй ундрагатай болсон мэт галзуураад халамж болгоод цацчихсан. Уул уурхайгаас олсон мөнгөө буцаж нөхөгдөх хөрөнгө оруулалт болгоогүй. Бүх юм зогсоод эдийн засаг хумигдах үед 2012 онд шинэ Засгийн газар гарч ирээд шууд эдийн засгаа унагах уу, эсвэл нэгэнт ийм их эргэлттэй болчихсон эдийн засгаа огцом унагалгүй аажмаар хумихын тулд гаднаас зээл авах уу? гэдэг салаа зам дээр зогссон. Тэгээд зээл авч үйлдвэр, зам барилга гээд дэд бүтэц рүүгээ хийсэн. Энэ нь харин хөгжлийн бодлоготойгоо зөв уялдсан эсэх нь хожим харагдах биз. Одоогийн эрх баригчид ч гэсэн сонгуулийн дараа эдийн засгаа торгоогоод зугуухан тогтоогоод явчих боломж байсаар атал АН-ыг муухай харагдуулж, хийсэн болгоныг нь харлуулж, баллуурдаж байвал улс төрийн хожоо гэдэг харалган бодлоосоо болоод улсаа авч явах хариуцлагаа мартчих шиг боллоо.

-Гэтэл дэлхий биднийг АН, МАН гэж ялгахгүй, Монгол гэдэг нэг л нэрээр харж байгаа шүү дээ?

-Тийм. Дэлхий биднийг харж байна, бид нэг улс гэдгээ бодсонгүй. Монгол банк нь нэг мэдэгдэл хийгээд, Засгийн газар нь нэг мэдэгдэл хийгээд нийгэмд айдас үүсгээд, хамаг юм болохоо байлаа, Хятадаас зээл авахгүй бол болохгүй гэсэн шахаа руу оруулаад, мөдхөн мөнгө ороод ирнэ гэх хуурмаг хүлээлт үүсгээд. Тэгсэнээ гэнэт Далай ламыг авчраад, хөрштэйгээ үл ойлголцолд ороод, дараа нь нэр нүүрээ баран тал тохой засаад. Монгол Улс гэдэг нэгдсэн бодлого байхгүй, яаж явах аргаа олохгүй байгаа энэ байдал чинь гадна талд олз, дотроо бол эрсдэл болоод байна. Ийм чадавхигүй Засгийн газрын гор бол тэртээ тэргүй гарна. Нэг зүйлийг бодитоор харах ёстой. Алдаа байгаа бол алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйгаад, засаад цаашаа явахгүй бол нэг нэгэн рүүгээ хий улс төржиж, хариуцлагаа чихээд эцэст нь улс орноороо тоглоод дуусах нь.

-АН жишээ нь алдааныхаа төлөө уучлалт гуйж чадах уу?

-Чадах ёстой. АН бизнес эрхлэгч, баялаг бүтээгч иргэдээсээ уучлалт гуйх ёстой. АН-ын үзэл баримтлал иргэний санаачлагыг дэмжиж, ажилчдаа цалинжуулж, татвар төлж байгаа баялаг бүтээгчдээ хамгаалах ёстой байтал тэдний бизнесийг гацааж, булаах гэж оролдсон. Иргэнд олгогдох боломжийг төр рүү чирсэн. Бүр сүүлдээ цэргээр төмөр зам бариулахдаа тулсан. Ийм харалган бодлого явуулсныхаа төлөө уучлалт гуйх ёстой. Хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг хангана гэчихээд хэлсэн ажлаа гүйцэлдүүлж чадахгүй хувь хувиа бодсон хэрүүлд цагаа барсандаа уучлал гуйх ёстой. Бид зөв буруугаа олоод цэгцлээд цаашаа явна уу гэхээс биеэ өмөөрөөд хайцайлаад байвал урагшаа явахгүй. Улсаа босгоё гэж байгаа бол намаа шинэчил, өөрсдийгөө өөрчил. АН-ыг өнгө, гэрэлгүй болгох ажлыг МАН-ынхан хийгээгүй, бид өөрсдөө л хийсэн. Уул нь уучлалт гуйх асуудал биш, уучилж, итгэх л асуудал. Тэр дундаа гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг олж авах гэдэг хэн нь дарга, цэрэг байхаас илүү чухал зүйл. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь дахиж алдахгүй ээ л гэсэн үг. Алдаагаа засахгүй бол тэр нь алдаа биш зуршил болно.

-Танай намын зарим залуучуудын хэлсэнээр хөгшчүүл нь зайгаа тавьж өгөхгүй, суудалтайгаа зууралдаад байна гэдэг. Хүмүүсийн хараал идээд байгаа З.Энхболдыг, эсвэл Ц.Элбэгдоржийг, С.Эрдэнэ, “Женко”-той нь бүр мөсөн зайлуулчих ёстой юм уу?

-Өмхий байна гээд хошногоо тайрч болдоггүй гэдэг. АН-ыг муухай харагдуулж байгаа хэсгээ коммунист аргаар хүч түрэн хасах, хөөх гэвэл хүчирхийлэл хүчирхийлэлтэйгээ л тулна. Хүчээр шийднэ гэвэл эцэстээ намаа хагалж бутлаад улс төр дэх орон зайгаа алдахад ч хүрж мэднэ. Энэ бол манай намын зовлон. АН улс төрд хүчтэй байх ёстой, гэхдээ бурууд биш зөвд хүчтэй байх ёстой юм.

АН-ын мөн чанарт нийгмийг өөрчилж, шинэчлэх эрч хүч байдаг. АН шинэ, зөв зүйлийг сэдэж хийхдээ үнэхээр дотоод эрч хүчтэй нам. Ардын намаас бол тийм зүйл гарахгүй. МАН нийгмийг аль болох дөмбийлгөж, баглаад, шинэ зүйлийг татаж унагаад, хуучин зүйлээ буцааж сэргээгээд цаг хугацааг ухраачихдаг хүмүүс. Гэтэл АН-д зоримог шийдэмгий хийж, өөрчлөх ёстой гэсэн дэвшилттэй бодлого, үзэл санаа байдаг боловч харамсалтай нь эхлүүлсэнээ дуусгаж чаддаггүй муу зуршилтай. Өөр хоорондоо сандал ширээгээ булаацалдаж зодолдоод сонгогч олон нийтэд “Засаглаж чаддаггүй” гэж үнэлэгдээд унадаг түүхтэй. Сургамжтай түүх, алдаа, оноо бидэнд байна. АН энэ алдаагаа засч, шинэчлэгдэх хэрэгтэй. Харин АН задарч, хуваагдан, хүчгүй болох юм бол шинэ, зөв зүйлийг санаачлагч, хүний эрхийг хамгаалагч, баялаг бүтээгчдээ дэмжигч гэх хүч энэ улсад үгүй болох аюул байна. Тиймээс залуучуудын хэлээд байгаачлан фракцаараа намыг хувьчлаад авчихдаг, дов болгон дээрээ ван, ханлиг болчихдог, намын дотоодод феодол маягийн ёс тогтоочихсон хүмүүсийг тэр ёстой нь цуг өөрчлөх ёстой. Өөрчлөхгүй бол төрд тогтоож буй МАН-ын төрийн албыг хаа гуяар нь салгаж зардаг, төлсөн төлбөрөөр нь албан тушаалд хуваарилдаг, авсан эрх мэдлээрээ дамжуулж хөрөнгөждөг авлигын галзуурлыг яаж зогсоож, өөрчилж чадах билээ.

-Ийм өөрчлөлтийг танай намын ах нар дэмжих үү?

-Ер нь дээрээ ахгүй байсан хүмүүс доороо дүүтэй гэдгээ ойлгодоггүй бололтой. Манай хууччуул хаалгаа дангинатал хаачихаад чаддаг юм бол наадхаа зад өшиглөөд ороод ир гэдэг нэг хатуу үгтэй. Намайг анх орж ирэхэд ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Чадал заагаад өшиглөөд орохоор ах нар нь бөөрөлхөж байгаад зодчих шинжтэй, тэр нь бараг дотоод соёл шахуу болчихсон. Энэ соёлыг л орвонгоор нь өөрчлөхийн тулд сая болсон намын VI их хурлаас АН-ыг шинэчлэх хөтөлбөрийг баталлаа. Хэн нэгнийг дарга болгоод зүүн баруун тийшээ холбирч гүйгээд байлгүй үндсэн зургаан асуудал дээр тогтож энэ шинэтгэлийг хийх ёстой гэж үзлээ. Тэр хөтөлбөрийнхөө дагуу явж чадвал АН эрс өөрчлөгдөнө. Тэгж чадахгүй, одоо байгаа төрхөөрөө худалдаж авах нь худалдаж аваад, хор найруулах нь хор найруулаад, хэдэн тал болгож талцуулж хэрэлдүүлээд дундаас нь намын дарга болж үлгэн салган явж байгаад 2020 онд намын нэрээр дээгүүр албан тушаалд дахиад сууна даа гэж бодож байгаа бол хэцүү. Ер нь бол үе солигдох ёстой. Үе солигдох ёстой гэдэг нь нэг нэгнээ үгүйсгэхдээ биш ачааны хүндийг хаанаа авах вэ? гэдэг яриа. Энэ ачааг ахмад үе нь ч залуу үе нь ч дунд үе нь ч үүрнэ. Гол ачааны хүндийг хэн нь үүрэх вэ гэдэгт л байгаа юм. Өнгөрсөн 26 жилд алтан хараацай гэгддэг ах нар маань хоорондоо найзлаад явсан ч үе байна, зодолдоод унасан ч үе байна. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагаар зэвсэглэж, хүчээ үзэн шорон оронгоор сүрдүүлж гэр бүл, үр хүүхдүүдийнхээ түвшинд шарх, сорвитой, ан цавтай болцгоож байна. Энэ ан цаваа намын дотор авчирч талцуулж, хуваах нь ч хэрээс хэтэрлээ. Гудамжинд гарахаараа хувь хүнээрээ хэрэлдээд, төрд гарахаараа төрийн байгууллагаараа зодолдоод, энэ зодоон нь АН-ын хамаг шим шүүсийг сороод хатаж хорчийсон үхдэл шиг болгож байна.

-АН-ын дарга хэн болсон ч тойрон хүрээлэгчид нь хэвээрээ, түрүүнд таны хэлсэнчлэн “хаалгыг нь өшиглөөд орохоор бөөрөлхөөд зодчих” хандлага байгаа юм биш үү?

-Тийм учраас л үе солигдох хэрэгтэй. Бүр бүтнээрээ. Хүний, манайгүй энэ хууччуулд 26 жилийн нөхөрлөл ч байна, дайсагнал ч байна. Заримдаа тэдний нөхөрлөл нь тонуул дээрэм, дайсагнал нь бутрал, сүйрлийг энэ улс оронд авчирчих гээд байна. Ийм учраас намаа, улсаа бодоод эдгээр улсууд хойш суух учиртай юм.

-АН дарга ямар хүн байгаасай гэж бодож байна?

-Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна. Ямар ч баримт, үндэслэлгүй яриа, сэтгэл хөдлөлийн тусламжтайгаар засаглалд гарч болдог гэдгийг бидний эргэн тойронд нотолсоор байна. Энэ нь зарим талаар хэт туулширсан үйлдлүүдийг ч өөгшүүлэх шинжтэй. Иймд бид чадавхи өндөртэй, мэргэшсэн төртэй байхгүй бол улс орныхоо хувь заяагаар ч тоглуулж болзошгүй. Гэтэл МАН-ыг хар. Жаран тэрбум гэх мэт үнэн дүнтэй, хандивлагч санхүүжүүлэгч гэх нэртэй сайн дурынхнаар мэргэшсэн хүмүүсийг солиод тавьчихлаа. Өчигдөр нь Хятадаас зээл авна гээд, өнөөдөр нэг хүн авчирч талцаж хэрэлдээд, маргааш нь уучлал гуйж далан таваараа бууж өгдөг ийм савалсан бодлого байж болохгүй. Энэ чигээрээ явбал МАН дотооддоо ч, гадна талдаа худалдан авалтанд өртөөд улс орныг маань хар зах дээр зараад дуусах юм байна. Төрийг санхүүжүүлэгч нартаа зардаг шигээ Монгол Улсыг гадаад зах дээр аваачаад бужигнуулах нь байна шүү дээ. Тиймээс намын тогоондоо дөвчигнөхөөс гадна улсаа, дэлхийгээ мэдэрч авч явах хүн АН-ын дарга болох ёстой. Дэлхийтэй ярилцаж, их гүрнүүдийн хийж байгаа улс төрд бодлогоо шургуулж зангарга заахаас гадна дотоодын зодоонд хэмлэгдээд дууссан АН-ыг үзэл баримтлалаар нь нэгтгэж гурван үеэ цавуудаад явах тийм шинэчлэгч, тууштай лидер л хэрэгтэй.

-Таныг харьцангуй шудрага, мөнгөтэй орооцолдоод байдаггүй улстөрч гэж хардаг. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарахад та УИХ-д байсан хүн. Үнэхээр л тэнд шудрага бус зүйл байсан юм бол тэр үед нь цээжээ дэлдээд босч ирэх ёстой байсан юм биш үү?

-Эрдэнэтийн асуудал УИХ-аар ороогүй. Яг сонгуулийн үеэр Засгийн газар шийдсэн асуудал. Засгийн газраас би хоёр жилийн өмнө зодуулаад гарсан хүн шүү дээ. Гэхдээ намайг Хууль зүйн сайд байхад Засгийн газар ХХБ-нд 500 сая ам.долларын баталгаа гаргах асуудал яригдсан. Тэр үед 51 хувийг нь төр өмчилдөг “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулаад зээл авчихсан хүний төлбөрөө төлөхгүй байгаа тухай маргаан арбитрийн шүүх дээр оччихсон байсан. Зөвшөөрч гарын үсэг зурсан хүн нь “Миний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж мэлзээд Цэцэд ороод бүгчихсэн, хэргийн эзэн “Жаст”-ын Батхүү гэдэг хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байлаа. Төрийн өмчит аж ахуйн нэгж иргэнд баталгаа гаргасан нь хууль бус гэгдэж байхад Засгийн газар хувийн банкинд баталгаа гаргах асуудал хуультай нийцэхгүй гэж хэлж байлаа.

-Тэрийг ямар хүн оруулж ирсэн бэ?

-ЭЗХЯ-наас орж ирсэн шиг санаж байна. Хуульд нийцэхгүй ийм баталгаан дээр Хууль зүйн сайд гарын үсэг зурахгүй ээ л гэсэн. ХХБ энэ мөнгөөр яах гэж байгаа талаар асуухад “Манай улсын ам.долларын нөөц багассан, бизнесийн зээлийн эх үүсвэр муу байгаа учир тус банкинд зээл олгох, шинэ эх үүсвэр гаднаас бий болгож бизнес эрхлэгчдийг дэмжих” тухай ярьж байсан. Хуулиар Засгийн газар баталгаа гаргах боломжгүй, Ерөнхий сайд хувийн зүгээсээ дэмжлэгийн захидал маягийн зүйл гаргаж болох тухай дурдаж байснаа санаж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухайд бол хоёр зүйлийг бодитой, бас ухаалаг харах ёстой. Нэгдүгээрт, Оросын талд байгаа 49 хувийг Монголдоо аваад ирсэнийг хэзээч буруутгаж болохгүй. Хоёрдугаарт, энэ 49 хувь Монголд орж ирэхдээ төрд очиж хэрхэвч болохгүй.

-Яагаад?

-Одоо байгаа 51 хувь нь арбитрийн шүүх дээр бөөн асуудалтай, дээр нь төрд байгаа энэ хувь цөөн улс төрчдийн шахаа, хууль бус орлогын гол эх үүсвэр гэдгийг бид хангалттай сайн мэдэж, харж байгаа шүү дээ. Төрд очвол цагаан гартай дээгүүр тушаалтай тэр хүмүүсийн гарт л орно. Хувьд байж хяналт тогтоох ёстой. Монголд орж ирсэн, хувьд очсон хоёрыг буруутгаж болохгүй. Харин эсрэгээрээ ганц ХХБ гэх биш, ерөөсөө Монголын банкууд бизнес худалдаж авдаг нь зөв юм уу? Банк хүү төлдөг зээлдэгчдийнхээ бизнесийн өрсөлдөгч болох нь эрүүл саруул үзэгдэл үү? Бизнесийн гайгүй төслийн санааг хулгайлдаг, зээлийн хүүгээрээ дарамталж бизнесийг нь булаадаг гэх шүүмжлэлүүд бодитой юу? Энэ асуултуудад хариу өгөх ёстой.  “Эрдэнэт”-ийг худалдаж авсан мөнгөний эх үүсвэрээ шудрагаар ил болгох ёстой. Банкууд өөрсдөө бизнес хийх нь санхүүгийн гажуудлыг үүсгэдэг, Хадгаламж зээлийн хоршоод ингэж л дампуурсан.

Нөгөө талаар нэг таагүй үйл явдал давтагдаад байна. Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчлахын өмнө захирал нь баригдаж хоригдох нь тохиолдол уу?

-Нэг банкийг дампууруулахын тулд захиралд нь эрүү үүсгээд, шоронд хийгээд, араар нь хөрөнгийг нь тараагаад дуусгасан? Үүнтэй адил хуулийн байгууллагаар дарамталж хүний өмчид халлдаг, өмчийг дахин хуваарилдаг тогтолцоо л бий болоод байгаа юм биш үү?

-Хамгийн адгийн арга л даа. Энэ мэтийг зогсоохын тулд хуулийн салбарт шинэчлэл эхлүүлсэн. Харамсалтай нь манай намынхан өөрсдөө арчаагүй байсны гор гарч, МАН үүнийг зогсоож, буцаалаа. Хууль, хүчний байгууллагуудыг өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгодог коммунист энэ аргыг ардчиллын хараацай нар маань маш хурдан өөриймшүүллээ л дээ. Намайг ажлаа өгсөны дараа манай нэг агентлагийн дарга залуугийн ажлыг авах гэж захиалгаар хэрэг үүсгэж, гэр орныг нь бужигнуулан эцэс төгсгөлд нь хамаатан нь дарга болдог эмгэнэлтэй жүжгийг ардчилсан хувьсгалчид маань хийв шүү дээ. Сайн тал нь өөрсдийнхөндөө бүтэн хоёр жил ухуулчихаар өрөөлийнх нь ухах гээд ч ухах юм үлддэггүй бололтой. Ардчилал ийм төрлийн хүмүүсээсээ салах чадвартай байх ёстой.

-Ард нь орж ирэх шинэ үе байна уу?

-Байгаа. Өнгөрсөн 26 жилд бол хууль, зарчмаа нулимаад “Чадаж байгаа юманд арга алга” гээд явсан нь олон байв. Харин ирж яваа цагт болно, болохгүйгээ ойлгодог, чадах чадахгүйгээ мэддэг, дэлхий яаж өөрчлөгдөж буйг анзаардаг, шинэ сэргэг толгойтой, эхэлсэн ажилдаа тууштай, зарчимтай, залуус олон болж байна. Тэр шинэ үеэ олж харах хэрэгтэй. Шаардлагатай бол зам тавьж өгөх сэтгэлийн тэнхээтэй байх ёстой.

-Нэг зүйл асуухгүй өнгөрч болохгүй нь. АН-ын даргад нэр дэвшигч зарим хүний ард, тухайлбал Л.Гантөмөрийн ард Ц.Элбэгдорж бий гэсэн ухуулга ч юм уу яваад эхэлсэн байна лээ. Үнэхээр АН-ын шинэ үе ах нарынхаа оролцоогүйгээр намын удирдлагад гарч чадах уу?

-Сунгаа явуулсан зарим аймгуудад би очиж ажигласан л даа. Ажиглаж байхад нэг хэсэг нь Ц.Элбэгдорж гэдэг хүний унаж байгаа нэр төр дээр дэвсэлж байж гишүүдээсээ оноо авах, их шударга болж харагдах гэсэн дүр зураг харагдаж л байна лээ. Л.Гантөмөр гэдэг хүнд тийм чанар байхгүй. Тэртэй тэргүй өөрт нь энэ намыг аваад явчих чадамж, тэр хэмжээний улс төрийн капитал бий. Зургаахан сарын дараа суудлаасаа буугаад явах хүний араас АН-ын дарга болох улс одоо ирж чулуу шидээд яах вэ гэдэг үүднээс нь хандсан байх. Өнгөрсөнд бус ирээдүйд Монголын улс төрийг тодорхойлох АН-ын даргын асуудал өнөөдөр яригдаж байна. Хэрвээ АН-ын удирдлагад үе солигдож чадвал АН-ыг ийм болгосон өмнөх үе рүүгээ юу гэж эрх мэдлийг буцаан шилжүүлэхэв дээ. Харин өмнө нь хорь, гучин жил сайдаж муудаад, эвлэж нэгдээд эрх ашгаа хуваалцаад явсан нэг үеийнхэн нь бол дотроо сэлгэж магадгүй. Магадгүй наанаа үзэн ядалцаад цаагуураа ямар тохироо хийж явааг хэн мэдлээ.

С.Ононтуул

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


URL:

Нэр: z Огноо: 9 January 2017

ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ

Нэр: z Огноо: 16 January 2017

ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН ГЭЖ ОЛОН ХҮН АСУУЖ БАЙНА. ГОМО МӨНХӨӨ ГЭЖ 2000 ОНД БАЙРНИЙХАА ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮНИЙГ ШОРОНГИЙН ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ СОНИРХООД ТЭРЭНДЭЭ БАНТААД ТЭР МУУ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛЫГ БАЛЛАЖ ХАЯХ ШАХСАН БАЛМАД, МУНХАГ ХҮН БАЙДАГ ЮМ. ОДОО НАРХАН ГЭДЭГ ХОТХОНД Л АМЬДАРДАГ СУРАГТАЙ

Сэтгэгдэл бичих