Б.Тунгалагтамир: Би хүн шулж, худал хэлж явдаггүй

302ce6902eb09259d2755ae2ff7f10c4_1200“Монгол” телевиз “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгээ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ. Түүгээр ч барахгүй шилдэг 32-т шалгарсан авъяаслаг оролцогчдоос бүрдсэн шинэ жилийн тусгай дугаарыг бэлтгэн хүргэсэн нь ч он солигдох мөчийн  онцлох үзвэрийн нэг байсан гэхэд болно.

Тэгвэл шинэ жилийн дугаарт “Авъяаслаг Монголчууд” шоуны  алтан баззеруудын нэг Төв аймгийн Өндөрширээт сумын иргэн Б.Тунгалагтамир ч ирж оролцон ардын дуу дуулжээ. Гэтэл яг баярын өдөр түүний үзүүлбэрийг хассан нь малчин бүсгүйг бухимдуулаад амжжээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Би ийм тайзан дээр шинэ жилийн тусгай дугаарын бичлэг хийлгэсэн юм даа. Яагаад намайг хасаад хаячихав. Монгол ТВ-ийнхээн гаргахгүй байсан юм бол хөдөөнөөс дуудаж авчирах хэрэг байсан юм уу. Хоёр, гурав хонуулаад л байсан. Би мөнгийг тийм амархан олдоггүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах гэж хичээж л явна. Би хүн шулж, худал хэлж явдаггүй. Дуудахаар чинь очиж, яв гэхээр чинь явдаг” хэмээн нэлээд бухимдлаа илэрхийлжээ. Мөн үүнийхээ дараахан нь “Миний үзүүлбэрийг Цагаан сарын дугаарт илүү тохирно гэж үзээд хассан гэнэ” хэмээн постолсон байсан юм.

Ямартай ч, шилдэг оролцогчдоос бүрдсэн шинэ жилийн тусгай дугаарыг бэлтгэхдээ “Монгол” телевизийнхэн алтан баззерт оролцогчоо, ялангуяа бүр Чимгээ шүүгчийн алтан баззерыг хассан нь тун ч сонин.

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих