ТӨРИЙН ТЭРГҮҮНД САНААРХАГЧДЫН ХАРДЛАГА ДАЙХ ХУУЛЬ
2017 он айлсахтай зэрэгцэн ирэх сонгуулийн буухиа улам эрчимээ авч байна. Ер нь дөрвөн жилийн циклтэй монгол төрийн тогтолцоог эрх баригч нам өөрийн хүссэнээр байлгах гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд гар хүрдэг.
Тиймдээ ч Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюун-дарь, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг Байнгын хороогоор дэмжсэнтэй холбогдуулж нийгэм, улс төрийн хүрээнд түрүүчээсээ ХАРДЛАГА дагуулж эхэллээ.
Эхнийх нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг баталсан тохиолдолд МАН-ынхан л Ерөнхийлөгчид нэр д эвшигчээ тодруулахаас өөрөөр бусад намыг буланд шахлаа хэмээн шүүмжлэл дайв. Түүний тодотгосноор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сүүлийн таван жилийн хугацаанд эх орондоо амьдарсан байх гэж заасан нь Үндсэн хуультай зөрчилдсөн. Мөн өмнөх сонгуулиудын үед бие даагч гишүүн намд элсэж, улмаар тухайн улс төрийн хүчин нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болдог байсныг хязгаарласан гэж тэрбээр үзсэнээ ч нуусангүй.
АН-нын бүлгээс чуулганы нэгдсэн хуралдаан дээрээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг чиглэсэн шүүмжлэл дайх хүн гарч ирэх нь тодорхой. Гэхдээ АН-ынханы хувьд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг өөр хоорондоо намын даргын суудлын төлөөх тулаан хийж байгаа болохоор тийм ч их анзаарахгүй байгаа байх. Харин энэ сарын 29-нд болох намын даргын сонгуулийн дараа л улстөрийн тавцандаа байр сууриа илэрхийлж эхлэх биз ээ.
Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг УИХ-д ганцаараа бие даагчийн байр суурийг илэрхийлж байгаа С.Жавхлан гишүүн, бусад намуудын хувьд үнэтэй тоглогч байх эсэх нь сонгуулийн хуулийн хувь заяанаас тодорхой болно. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бие даагч нь бусад нам эвсэлтэй нэгдэж төлөөллөө өрсөлдүүлэх буюу өөрөө нам байгуулах замаар нэр дэвших боломжтой байсан. Гэтэл үүнийг тус хууль хааж боосон тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд байгаа нь хэрвээ үнэн бол дараалан ялалт байгуулаад байгаа МАН бусад намуудаа шахаанд оруулж эхлэв үү.
Шинэ онтой уралдан өргөн баригдсан ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дагасан хардлага үргэлжлэх нь тодорхой. Тиймээс ч УИХ-д суудалтай намууд ирэх сонгуульд нилээдгүй ач холбогдол өгч байгаа.
ЧОЙ
Эх сурвалж: BOLOD.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ