Энэ өдрийн зурхай /2017.01.07/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 10. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмэгдэнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр танд тайван амрах хүсэл төрнө. Шөнийн тавгүй зүүдээ хурдан март. Их унтсанаас үл ялиг бие чинь сулрах тул ууланд алхахад гэмгүй. Таны хөдөлмөрийн чадвар сул байгаа тул гэртээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй.Угаалга цэвэрлэгээ, ойр зуурын ажил хий. Бусдад буруунаа шихсэнээс эвгүй байдалд орно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэт ажилдаа улайрснаас орж хайр дурлалаас хөндийрч магадгүй. Иймд зарим зүйл дээр тоормосоо тат. Мэдпэг боловсрол сайтай амьдралын туршлагатай хүнээс зөвлөгөө ав. Хайраа ойлгуулахыг хичээ. Од эрхэс танд ээлгуй зарим үйлдэлд чинь ээлгүй хандах болно. Иймээс хэн нэгээс хамааралтай болох үйлдэл бүү хий. Тулгуур эрхтэн гэмтэх магадлалтай. Санаатай дайсагнасан халдлагаас болгоомжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ амралтын өдрийг ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахад зарцуул. Ерөнхийдөө хүнд өдрүүд таныг хүлээж байгаа. Өр ширээ хэрхэн барагдуулах талаар бодитой тооцоол. Үнэнийг зарим талаар хүлээн зөвшөөр. Таны хамаарахгүй хүчин зүйлүүдэд бүү санаагаа чилээ. Үдээс хойш хайртай хүнийхээ сэтгэлийг татах урмын үгээр амьдралаа баяр хөөртэй болго.
АРСЛАН (7/23-8/22)
Хэрвээ та амьдралд хүлээцтэй, итгэлтэй хандаж сурвал энэ өдөр тайван өнгөрнө. Хамгийн гол нь зарим бараан зүйлийн ч гэгээтэй талыг хар. Ингэсэн тохиолдолд од эрхэс танд сонирхолтой мэдлэг, хайр дурлал, хайр халамжаар бэлэглэх болно. Дотны найзуудтайгаа холбоо барь. Гэр бүлийн баяр зохиог байгуул, гэр орны бүх л ажилд тааламжтай өдөр байх болно.
ОХИН (8/23-9/22)
Хайр дурлал таныг өөртөө итгэлтэй болгох ёстой. Та нэг муу харилцаанаас нөгөөд шилжсээр байна. Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч танд хүнд үед найдаж болно. Биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. Та хүн хүсмээргүй газруудад очиж, сэжиг бүхий хүмүүсээс тусламж гуйх хэрэг гарна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Орон сууцаа өөрөө засч тохижуулах санаа төрнө. Гэр бүлээрээ хамтарч гэрийн ажил зохион байгуул. Өрөөний зохион байгуулалтыг тавилгаа солин өөрчил. Цонх шалаа угаах, шил толио арчихад ашигтай. Тэгж байж тухтай орчин үүсгэн сэтгэл чинь амарна. Өөрийн нууцыг найз нөхөд, ойр дотныхондоо итгэн хэлж болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өрсөлдөгчөө мартаж, өөрийгөө цэнэглэхэд таатай өдөр. Хийсвэр байдлыг төсөөлж өөрийн дотоод мэдрэмжээ шалга. Өөрийн үнэт зүйлээ өрсөлдөгчөөсөө бус өөрөөсөө хай. Зүрх сэтгэлээ сонс. Од, эрхэсийн таатай байдал нь бодит өдөр тутмын уйтгарт байдлаас түр хөндийрөхөд туслана. Боломжтой бол ганцаараа эсвэл зөвхөн гэр бүлээрээ салхинд гараарай.
НУМ (11/22-12/21)
Хайр сэтгэлийн харьцаа сайжрах өдөр. Ингэхдээ та хоорондоо үүссэн ан цавыг санаачлага гарган учрыг нь олох, асуудлын шалтгаан болсон санхүүгийн зөрөлдөөнийг зохицуулж чадна. Амьдралынхаа хамтын эцсийн зорилгыг мартаж болохгүй. Холыг зорьж буй бол уучлаж чадах сэтгэл хамгийн чухал.
МАТАР (12/22-1/19)
Зочид хүлээн авах өдөр. Удаан уулзаагүй таны хүсэн хүлээсэн зочид айлчлан ирж магадгүй байна. Та өнөөдөр зочломтгой гэрийн эзэн байна. Гадуур гарч гэнэтийн хүнтэй таарч сэтгэл хөдлөлтэй тулгарна. Та ухаалаг, эелдэг байхыг хичээж биеэ барина. Залуу матарууд хайр сэтгэлтэй учирна. Таныг сорих сорилтууд чамгүй саад бэрхтэй байх тул та бэлэн бай.
ХУМХ (1/20-2/18)
Хуримтлагдсан асуудлууд хар аяндаа замхрах өдөр. Нөхцөл байдал бага зэрэг зөөлөрнө. Харьцаандаа ялангуяа шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Өдрийг гэрээсээ гарч, гэр бүл, хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлсээс хол бай. Тэвчээртэй байж энэ өдрийг өнгөрөө. Архины төрлийн хорт хэрэглээ, тамхи мэт муу зуршлаас хол бай.
ЗАГАС (2/19-3/20)
Анхааралтай байх өдөр. Дураараа байж, зөвшөөрөгдсөн хил хязгаараас давах гэсэн оролдлого гэр бүлийн харьцааг тань сүйрэлд хүргэж болзошгүй. Санамсаргүй утасны дуудлагыг бүү ав. Өөрийн амьдралын хамгийн гол чухал үйл явдлуудыг бүү март. Гэртээ болж буй хэцүү үйл явдал, хүйтэн уур амьсгалыг аль болох сайхныг дулаан болгохыг хичээ. Биеэ сайн барь. Зарим хэрүүлийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Үдээс хойш хүүхдүүддээ ихэнх цагаа зориулж, гайхалтай бэлэг бэлд.
URL: