Солонгосын “одод”-ын бие үнэлдэг сүлжээг илрүүлжээ

Монголын олон хүүхэд, залуусын хувьд даган дуурайх үлгэр дууриал нь солонгос киноны жүжигчид болоод байгаа билээ. Тэд солонгос савангийн дуурийн жүжигчдийн өмсөж зүүдгээс эхлэн тэдний зан ааш ба ярих, инээхийг хүртэл дуурайна. Монгол хүүхдүүдийн шүтдэг үлгэр дууриалал гэх солонгос кино “оддын” нууц, гунигт амьдрал олонд ил боллоо. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөд Солонгосын прокурорын албаны мөрдөгчид бие үнэлэгчдийн томоохон сүлжээг илрүүлсэн бөгөөд гайхалтай нь түүнд 30 эмэгтэй жүжигчин холбоотой байжээ. Өмнө нь Солонгосын алдартай эмэгтэй жүжигчид казино гэх мэт газруудад өндөр үнээр биеэ үнэлдэг тухай явган яриа олны дунд тархсан   байсан юм. Түүгээр үл барам Монголын казиноч том гарууд ч Солонгост очиж тэднээр үйлчлүүлдэг тухай яриа мэр сэр байв. Тэгвэл энэ яриа үнэн болохыг албан ёсоор баталлаа. Цагдаад баригдан мэдүүлэг өгч буй сэжигтнүүдийн хэлж буйгаар тэдгээр бие үнэлэгчдийн дунд алдартай одод байгаа бөгөөд 1990-ээд онд гоо бүсгүйн титэм өмсөж, мандаж явсан жүжигчид ч бий гэнэ. 20 орчим настай нэг эмэгтэй жүжигчний мэдүүлснээр ийм биеэ үнэлэлт Өмнөд Солонгост түгээмэл үзэгдэл гэнэ. Тэр анх савангийн дуурийн дүрд тоглосны төлөө телевизийн хөтөлбөрийн захиралтай нэг оронд орж байжээ. Улмаар жүжигчид өндөр тушаалын хүмүүс, компаний захирлуудад үйлчилдэг сүлжээнд нэгддэг байна. Өмнөд Солонгост олны танил од болбол их хэмжээний мөнгө өөрт зарцуулах хэрэгтэй болдог гэнэ. Улмаар энэ хэрэгцээгээ хангахын тулд бие үнэлэх замд ордог байна.

1201701021483314468
Хэдийгээр цагдаа нар хэргийг илрүүлсэн боловч хэргийн зохион байгуулалт, сүлжээ нарийн тул мөрдөн байцаалт нэлээд төвөгтэй байх төлөвтэй байна. Мөрдөгчид тэдгээр жүжигчдээр үйлчлүүж байсан том компаний захиралууд, баян хүмүүсийг дуудаж байцаахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих