Долоон айлын хашаа, гэр байшин усанд автаж, хөлджээ
Булгийн ундаргыг шороогоор дарж айл буулгаснаас болж бүтэн хороо усанд автжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны айлууд усанд автаж, эд зүйл нь хөлдсөн байна.
Оршин суугчдын хэлж буйгаар булгийн ундаргыг хааж 20 гаруй айлд газар өгснөөс болж энэхүү асуудал үүссэн гэнэ.
Одоогоор хашаа хороо, гэр байшинд нь ус орж хөлдсөн долоон айл байгаа аж.
URL: