С.Эрдэнийг дэмжээрэй хэмээн Б.Жаргалсайхан цамц тарааж байгаа бичлэг олныг шуугиуллаа

ac17660e6892cce3bigАрдчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд болохоор төлөвлөгдсөн. 160 гаруй мянган гишүүнтэй намаас ердөө 18 мянган гишүүн нь санал өгөхөөр бүртгүүлсэн тухай УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тун саяхан мэдээлсэн. Тиймээс гишүүдийн бүртгэлийн хугацааг сунгаж өгөхийг намын дарга З.Энхболдоос хүссэн боловч тэрбээр хүлээж аваагүй бололтой. Намын даргын сунгаанд өрсөлдөхөөр Баянголын ван гэгддэг С.Эрдэнэ хүсэлтээ өгч, үнэмлэхээ гардан аваад буй. Түүнийг идсэн ууснаар нь гүйцэх хүн энэ намд бүү хэл Монголын улс төрчдөд байхгүй гэх яриа байдаг.УИХ-ын гишүүн С.Эрдэнийг дэмжигчид гэхээсээ илүүтэй түүний талд зогсогчид нэлээд бий. Учир нь түүнийг намын дарга болчихвол хувь хүртэхийг санаархагчид нэлээд бий гэх. Тэдний нэг БНН-ын дарга Б.Жаргалсайхан гэх яриа чих дэлслээ. Тэрбээр Ардчилсан намын 6-аар их хурлын үеэр буцаж орох хүсэлтээ байгаа тухайгаа сэтгүүлчдэд илэрхийлсэн. Харин хуучин нам нь түүнийг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Тун саяхан түүнийг Ардчилсан намын сунгаанд С.Эрдэнийг дэмжихийг иргэдээс гуйж, цамц хүртэл тараагаад авсан тухай дуу бичлэг шуугиан тарьлаа. Юуны учир шударга хэмээгддэг Буян Жагаа Эрдэнэ вангийн сонгуулийн ажилд идэвхийлэн оролцох болсныг таамаглахад тийм ч хэцүү биш. Магадгүй түүний намдаа буцаж орох гэсэн хүслийг С.Эрдэнэ л биелүүлж чадах нь гэж бодсон ч байж мэднэ.

 


URL:

Нэр: Яандаа Огноо: 7 January 2017

Энэ Эрдэнэ юу юу гээд хуцаад байлаа муу хувалз, өөрийгөө хаан гээд бодцон, Буян Жагаа бас юу вэ

Нэр: Будхүү Огноо: 7 January 2017

Эрдэнээг дэмжихгүй З.Алтай гишүүн алуурчины байх газар ШОРОН гэсэн ханиа амь насыг хохироосон хүн АН-ыг сөнөнө

Сэтгэгдэл бичих