ГЕРМАНД, ДҮРВЭГСДИЙН ТӨВД ГАЛ ГАРЧ 30 ХҮН ХОХИРЧЭЭ

a9b66779-cc84-4c78-bc00-676e12911f1aБаруун Германы дүрвэгсдийн төвд гал түймэр гарсан тухай AP мэдээлсэн байна. Герман улсад орогнол хүссэн 500 орчим дүрвэгсэд байрлаж байсан Хёфельхоф хотын хуучин цэргийн хуаранд гарсан.

Галын улмаас 30 гаруй хүн шархадсан: Тэдний зарим нь эмнэлэгт хэвтсэн бол зарим нь газар дээрээ эмнэлгийн тусламж авсан байна. Уг хэргийг яаралтай мөрдөн шалгаж шалтгааныг нь тогтоохоор аврах ажилчид, эмч нар, цагдаагийнхан ажиллаж байгаа аж.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих