Англичууд Хятадад савласан цэвэр агаар борлуулж эхэллээ
Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдол хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулын улаан түвшинг зарлаад байна. Тодруулбал Хятадын нийслэл Бээжин хотоос гадна Тяньжин, Хэнань мужийн зарим хэсэг, Хэбэй, Шаньдун, Анхой мужуудад аюулын хамгийн өндөр түвшинг зарлажээ. Эдгээр хот мужуудад хэт их утаанаас болж үзэгдэх орчинг 50 метрээр хязгаарлагдаж байна.
Аюулын улаан түвшинг өчигдөр өглөөний 8 цагаас эхлэн зарлажээ. Хятадын ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдэхдээ аюулын түвшинг ийнхүү өндөрсгөсөн мужуудад Шаньси, Цзьянсу багтаж байна. Энд үзэгдэх орчин мөн л хязгаарлагдаж 200 метрт хүрчихээд байгаа юм байна.
Агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор дэлхийн улс үндэстнүүд маш олон санаа гаргах болсон. Түүний нэг нь цэвэр агаарыг савлаж, худалдан борлуулах юм. Анх 2015 оны 12-р сард Канадын Vitality Air компани савласан агаарыг Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Уг цэвэр агаар нь одоо ч Хятадын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байна. Савлагааны хэмжээнээс хамаараад 14-20 долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Түүнчлэн Английн нэгэн компани ч энэхүү бизнесийг эхлүүлээд байна. Хятадын баячуудын дүүрэгт тус компани шилэнд савласан цэвэр агаараа борлуулж эхэлсэн бөгөөд Английн зарим муж хотуудаас цэвэр агаар хэрхэн цуглуулснаас хамааран, шилэн савлагаатай 580мл орчим агаар нь 80-115 долларын үнэтэй худалдаалж байна. Энэхүү шилэн савлагаатай агаар нь худалдаанд гарсан даруйдаа 180 ширхэг борлуулагджээ.
URL: