УУЛЫН АЛТАЙД АВТОБУСНУУД МӨРГӨЛДӨЖ ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ

be9f329b-be2d-4544-a648-a7aae7cb293aОХУ-ын уулын Алтайн хурдны зам дээр автобуснууд мөргөлдсөн томоохон осол болж гурван хүн амиа алдаж, 15 хүн хүнд гэмтэн эмнэлэгт байна. Энэ тухай Алтай нутаг дэвсгэрийн Дотоод яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

“Урьдчилсан мэдээгээр, ослоор гурван хүн амь насаа алдсанаас гадна 23 хүн янз бүрийн хохирол амссан, тэдний хоёр нь насанд хүрээгүй ба ноцтой шархадсан 15 хүн эмнэлэгт хэвтэж байна” гэж төлөөлөгч хэлснийг РИА Новости агентлаг дамжууллаа.

Агентлагийн мэдээлснээр, осол холбооны хурдны замын “Чуйский тракт” трассын 240 дэх км буюу Украинский Косихинский тосгоны ойролцоо гарчээ. ЛАЗ автобус, Higer автобус, болон “Газель”, Audi Q7 зэрэг тээврийн хэрэгслүүд осолд өртжээ.

Алтайн хязгаарт он солигдохоос эхлээд их хэмжээний цас орж халтиргаа гулгаа ихтэй байсан нь ийм байдалд хүргэх нөхцөл болжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих