Анхаар: Торгуулийн хэмжээ ингэж нэмэгджээ

torguuХөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулж Замын цагдаагийн газраас торгуулийн хэмжээгээ өсгөжээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч М.МӨНХГЭРЭЛ “ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс, малгай хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12000 төгрөг болж өөрчлөгдсөн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 19200 төгрөгөөр торгож байсан бол одоо 24000 төгрөг болох зэргээр өөрчлөлт оруулсан” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих