Ц.Сандуй оны онцлох хүн мөн гэж үү?

2001 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо нэртэй байхдаа “Алтан сарнай” наадам зохион байгуулж эхэлсэн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо 2016 оны манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулсан байна.

Өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан энэ наадмаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр нэрлэжээ. Түүнийг  нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд 2016 оны сонгуульд багаа удирдан ялалт байгуулсан гэж үзсэн байна.

14833272725869c72817401Гэхдээ Ц.Сандуй нь сонгуулийн үеэр МАН-ын удирдлагуудын дуулиант “60 тэрбум”-ын гэгдэх аудио бичлэгийн асуудалд нэр нь холбогдож явсан нэгэн. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын яриа цахим сүлжээгээр тарж, олон нийтийн бухимдлыг ихээр хүргэсний эцэст өөрөө хүлээн зөвшөөрч хэвлэлийнхэнд тодруулга өгч байсан юм.

“Ц.Сандуй бичлэгээ хүлээн зөвшөөрлөө” гэсэн гүүглийн хайлт одоо ч  илэрцээр баян хэвээр.

Тэгвэл ийм нэгэн улстөрчөө МАН-ынхан оны шилдгээр нэрлэжээ.

Ингэхэд Ц.Сандуй оны онцлох хүн мөн гэж үү?

Аз жаргалтай Улаанбаатар хот байгуулна гэж том амлаад хотын хурлын дарга болсон энэ нөхөр өнгөрсөн хугацаанд нийслэлийн Хангарьд одонг Сундуйн Батболдтойгоо цуг хэдэнтээ гардуулсныг эс тооцвол хотын амьдралд ямар ч дэвшил, өөрчлөлт гараагүй байна. Харин Харсарнайн Амараа Оросын дипломатчид тархиа хага цохиулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд өөрөө их аз жаргалтай малилзан оролцож байсныг л манай нийслэлчүүд санаж байгаа.

200 мянган гишүүнтэй гэгддэг Монголын хамгийн том, эрх баригч намд Ц.Сандуйгаас өөр онцлох улстөрч олдохгүй л байгаа бололтой. Хийсэн ажлаар нь шалгаруулдагсан бол Сандуйгийн оронд өмнөх мэр Э.Бат-Үүл тодрох ёстой байж мэднэ, харин холбогдсон паянаараа бол Ц.Сандуй байж магадгүй дээ, магадгүй.

politik.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 5 January 2017

Mun.60 shuu dee

Сэтгэгдэл бичих