“Японоос хямд приус оруулж ирнэ” гээд 80 орчим иргэнийг залилжээ
Сүүлийн үед иргэдэд гадаадаас хямд үнээр автомашин худалдаж авахад зуучилж өгнө гэж интернет сүлжээг ашиглан иргэдийг хохироох тохиолдол ихсэж байгаа. Тэгвэл үүний нэгэн тод жишээ нь Монгол улсын иргэн Т.Идэр гэгч нь “Блью Винд” гэх компани байгуулж Япон улсаас хямд үнээр иргэдэд автомашин худалдан авахад нь зуучилж өгнө гэж 70 гаруй хүнээс 300 гаруй сая төгрөгийн урьдчилгаа авсан ч өдийг хүртэл нэг ч хүнд автомашин жуулчил өгөлгүй иргэдийн мөнгийг залилжээ.
Тодруулбал “Блью Винд” тус компани нь 2016 оны есдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш нийтдээ 76 хүнд приус маркийн автомашиныг оноос нь хамаарч наймаас арван сая төгрөгийн хооронд зуучилж өгнө нэг иргэнээс урьдчилгаа дөрвөн сая 500 мянгаас таван сая төгрөгийн урьдчилгаа авсан байдаг. Үүнээс хойш гурван сарын хугацаанд нэг ч автомашин тээвэрлэж авчралгүй, хохирогчдод удахгүй ирнэ гэж худал хэлсээр өдийг хүрсэн байна. Тус компани нь өөрсдийн мэдээллээ интернет дэх зарын сайтуудад байршуулж, сонирхож ирсэн үйлчлүүлэгч нарт “нэг сарын хугацаанд автомашиныг оруулж ирнэ” хамгийн найдвартай гэж амлалт өгч иргэдийг хуурдаг байжээ. Хохирогчдийн хэлж байгаагаар тус компани 5 ажилтантай бөгөөд иргэдтэй гэрээ байгуулахдаа тус компаний менежер Ш.Бямбацэрэн гэгч нь гэрээ байгуулж, хамтран ажилдаг М.Алтанцэцэг гэгч натиоратоор баталгаажуулж байсан нь хохирогчдод итгэл төрүүлж байсан гэнэ. Ингээд хэрэг даамжирч эцэстээ залилангийн шинж чанартай болсноор хавтаст хэрэг үүсэж, мөрдөн байцаалтад шилжээ.
Хохирогч А.Болдбаатар: Unegvi.mn сайтаас анх тус мэдээллийг аваад, очиж уулзахад миний нүдэн дээр нэг хүн машинаа авч байсан. Ингээд надад итгэл төрж би банкнаас цалингийн зээлээр таван сая 100 мянган төгрөг авч, захиалгын урьдчилгаа 50 хувийг нь 10-р сарын 28ний өдөр өгсөн юм. Надад сарын дараа машин чинь гааль дээр бууна гэж хэлээд, би сарын дараа ирэхэд үүдэнд нь 10 гаруй хүн зогсож биднийг залилуулсныг хэлсэн. Үүний дараа биднийг Ш.Бямбасүрэн ирж, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр гомдлоо гарга гэж хэлээд яваад өгсөн. Цагдаад гомдлоо гаргаад сарын хугацаа өнгөрч байхад ямар хариу байхгүй өнөөдрийг хүртэл би машингүй, мөнгөгүй хохирч үлдлээ.
Хохирогч А.Гэрэл-Од: Unaa.mn сайтаас тус компаний зарыг хараад найман сая төгрөгийн приус 20 маркийн машин захиалахаар ах дүү, хамаатнуудаасаа дөрвөн сая 500 мянган төгрөг цуглуулж урьдчилгаагаа бэлнээр нь өгсөн. Тухайн үед надтай тус компаний нягтлан Ч.Уянга гэх эмэгтэй уулзаж 11-р сарын 28-н гэхэд таны машин гааль дээр буусан байх болно гэж хэлээд салсан. Дунд нь би хоёр удаа утсаар ярихад таны захиалсан машин ачигдсан наашаа явж байгаа гэж хэлээд 11-р сарын 20-ноос хойш утас нь холбогдох боломжгүй болчихсон.Ингээд би 13-р хорооллын дунд зам дагуу байдаг оффис дээр нь очиход хаалга нь хаалттай хажуу оффисийн залуу гарч ирэн наад компани чинь хаагдсан, луйврын хэргээр цагдаад шалгагдаж байгаа, намайг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очихийг зөвлөж, намайг очиход 50 гаруй хүн хохирсон гомдлоо бичээд үлдээ гэж тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Анхбаяр гэх хүн хэлээд өнгөрсөн. Одоо хүртэл тэр хүнээс ямар ч сураг байхгүй, шалгаж байна гэхээс өөр ямар ч хариулт өгөхгүй байна.
Хохирогч О.Бямбацэрэн: Анх гэрээ байгуулахдаа Натиоратоор баталгаажуулж, байсан болохоор итгээд зээл авч байж дөрвөн сая 500 мянган төгрөг өгсөн. Одоо гэтэл хохирогч болчихлоо. Үнэхээр гомдолтой байна.
Хохирогчдийн хувьд үнэхээр гомдолтой байгаагаа хэлж байлаа. Харин “Блью Винд” компаний захирал Т.Идэр гэгч нь 11-р сарын 28нд цагдаад шалгагдаж эхэлснээсээ хойш хоёр удаа хохирогчидтой уулзалт хийсэн бөгөөд эхний уулзалт дээр хохирогчдийн урьдчилгаа болох 300 сая төгрөгөөр таньдаг хүнээсээ автомашин авахаар болсон гэж хэлж байжээ.
Харин 14 хоногийн дараа танилаасаа авах машин бүтээхийн тулд хохирогчдийг дахин нэмж төлбөр төлөх хэрэгтэй байна гэх зэргээр хугацаа хожиж байсан байна.
Гэтэл сарын дараа буюуу 12-р сарын сүүлээр Т.Идэр гэх ч нь худалдаж авах машингүй, хохирогчдийн урьдчилгаа мөнгөгүй хоосорсон гэдгээ хэлжээ.
Нэгэнт хохирсон иргэдийн эцсийн найдвар нь цагдаагийн байгууллага болоод байгаач гомдол гаргаснаас хойш нэг ч удаа хохирогчдоос мэдүүлэг аваагүйн дээр 70 гаруй иргэний хохироосон Т.Идэр гэх ч нь иргэдэд машин зуучилж өгнө гэж дахин луйврын ажилаа хийж, сул чөлөөтэй явж байгаад гайхаж байгаагаа хохирогчдийн төлөөлөл хэлж байна. Хохирогчид уг хэргийг санаатайгаар удаашруулж Т.Идэр гэгч нь хэргээс мултрах гэж оролдож байгаа гэж үзэж байгаа юм. Учир нь “Блью Винд” компанийн менежер Ш.Бямбасүрэн нь өмнө БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан нэгэн санаатайгаар хэргийг удаашруулж байж болзошгүй юм. Тиймээс олон хүнийг хохироосон Т.Идэр нарт холбогдох залилангын хэрэгт БЗД-ийн цагдаагийн албан хаагчдийг үнэнчээр ажиллаж, хурдан хугацаанд иргэдийг хохиролгүй болгож өгөхийг хохирогчдын зүгээс шаардаж байна. Цагдаа холбогдох удирдлагууд ч энэ хэрэг дээр анхаарлаа хандуулахыг шаардаж байна.
Хохирсон иргэдийн нэрс
Б.Шоовдор
www.tug.mn
URL: