Утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болно
Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.
Мөн эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болжээ.
Дахин жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалав.
Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна. Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргажээ.
Г.Тэгшсүрэн
URL: