Шавар тагзанд шигдэж, шаахай угласан хятад хүн Монголыг тамгалах болоогүй

1201603181458264462Цагтаа дэлхийг бүхлээр нь байлдан дагуулж, Монгол морины туурайгаар тамгалж явсан мөнх тэнгэр шүтээнтэй, хөх толботой Монголчууд он цагийн эргэлтэд хоёр том гүрний дунд, “өөхөнд хавчуулагдсан бөөр” мэт 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай үлдсэн. Зарим нэг нь хоёр их гүрний дунд оршиж байгаа тусгаар улс гэхэд энэ зэргийн газар нутагтай үлдсэн нь том гавьяа гэх нь бий. Үнэхээр ч хэн нэгэн хөршдөө уусчихалгүй XXI зууны босгыг алхсан нь Монгол төрийн үе үеийн удирдагчдын эх оронч зүтгэлийн гавьяа гэдгийг мартах учиргүй. Энэ л үед Монгол хүн бүр, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж бардамнаж явдаг гэдэгт би эргэлздэггүй. Монголын төлөө гэх сэтгэл хүн бүрт сэтгэл зүрхэнд нь оршиж байдаг гэдэгт би итгэдэг. Гэвчөдгөө улс орны тусгаар тогтнол, түүх соёлын халдашгүй байдлыг зөвхөн өргөн уудам газар нутгаар хэмжих нь учир дутагдалтай болжээ.

Түүхийг сийрүүлбэл, манай улс хойд, урд хоёр хөрштэйгөө ихэд нөхөрсөг харьцаж байсан, “дулаахан уур амьсгалтай” он жилүүд ч байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, социалист замналтай манай хоёр орны харилцаа аажмаар сайжирч, Хятадын тусламж ч Монгол Улсад их хэмжээгээр орж ирэх болов. Тухайн үед Монгол улсыг Зөвлөлт Орос, Хятад гэсэн “хоёр ахтай”хэмээн зүйрлэн ярьдаг байсан гэдэг. 1950-аад оны үед“Энхтайваны гүүр”-ийг Хятадын тусламжаар барьж байгуулсан бөгөөд “Улсын Их Дэлгүүр”-ийн барилгыг ч Бээжин хотын Ван Фү Жин худалдааны гудамжны их дэлгүүрийн барилгын загвараар барьсан билээ. Мөн “Богд Хааны Ордон Музей” гэхэд, ордны хаалганаас авахуулаад доторх барилгууд нь бүгд Хятад загварынх, бас хаалганы нүүрэн дээр Хятадын уламжлалт зоос болон бумбаны зураг сийлээстэйгээр хийсэн байдаг нь тухайн үед их л сайхан барилга шиг санагддаг байсан. Гэтэл өдгөө он цагийн урсгалд ч тэр үү, хүн зоны аашинд ч тэр үү, нэг үеэ бодвол урд хөршийн бидэнд хандах хандлага гар бариад бугуй барина гэгч нь болоод байх шиг. Болохгүй бүтэхгүй бүхнийг гол зуртал харгис үйлддэг урд хөршийн балаг даанч дуусахгүйдэг.

Энэ балаг нь манайхыг ч тойрсонгүй. Манайхан ч гэнэн хойрго зангааасаа болж хааяадаа Хятадуудад дэгсдүүлэх боломж өгчих юм. Нөгөө хэд нь бидний “хөндүүр шарх”-ыг хатгасаар аргандаа оруулж эхэлсээр удлаа. Ардын намынхан хөлөө хугалах шахам гүйж Хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн төлөө Газрын тосны хуулийн өөрчлөлийг унагаж байсан цаг саяхан. Мөн Эрдэнэт хотын хүүхүүд төв талбайдаа дэвүүр барин хятад бүжиг хийсэн. Бас болоогүй. Жүжигчин Бархүү “Аянгат цагийн туульд жинхэнэ хятад хүний дүрийг гаргасан байхад надад шагнал өгсөнгүй” хэмээн гоморхсон удаатай. За тэгээд жимс ногоо, хувцас хунар, ахуйн бүх хэрэгслийнхээ дийлэнхийг урд хөршөөс оруулж ирдэг.Охид, бүсгүйчүүдийг ил болон далд хэлбэрээр наймаалж, барилга барих үеэр вагон вагоноор хар шаахайтнууд хөл тавих болсоор одоо байтлаа хотонд ороод хонь манайх гэгчээр урд хөршийнхний бачимдмаар доромжлол хэрээс хэтэрлээ. Учир юу гэвэл, “Хуалян” гэдэг Хятадын хөрөнгө оруулалттай тоосго үйлдвэрлэдэг Монгол эзэнтэй компани тамгандаа Монгол улсын газрын зургийг зураад дээр нь нэрээ сийлж бүхэл бүтэн улсыг доромжилсон нь асуудал хөндөхөд хүргэв.Тус компанийхны зүгээс уг тамгаа ямарч асуудалгүй, дүрэм журмын дагуу хийлгэсэн гэх нь бүр ч хачин. Уг тамгийг харах бүрт судсаар нь Монгол хүний цус гүйж буй хэн ч харсан уур бухимдал төрөхөөс аргагүй. Угтаа бол манай улс тамга тэмдэгийн тухай тодорхой заалт бүхий сүрт ихт хуультайсан.

Тэр ч бүү хэл, уг хуулийн нэг заалтад тамга тэмдэг хийлгэх гэж буй байгууллага цагдаагийн байгууллагаар дамжуулж, дардасаа хадгалуулна гэж байсан. Гэтэл уг компани “Хай бид танай нутагт эзэн суумой” гэсэн шууд утгатай энэ тамгыг “Хуалян” компани ашиглаад дөрвөн жил болсонбайх юм. Үзэж харсан хүмүүс нь дургүйцдэг ч ам нээдэг хүн тэр бүр үгүй бололтой. Хуалян компанийн тамгыг 2008 онд Гэсү тамга ХХК хийсэн гэх бөгөөд тус компаниас уг тамгийг лавлахад бид нар Хятадын компани гэж мэдээгүй. Монгол хүн тамга хийлгэхээр ирсэн гээд хээв нэг хэлсэн байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ, мэдээж урд хөршийнхөн өөрсдөө тамга хийлгэе гээд гүйгээд ирэхгүй нь лавтай байтал компанийх нь нэрийг хараад ямар ч Монгол хүний бардам зан хөдөлж, чадахгүй гээд бардам хэлмээр юм. Нөгөөтэйгүүр, манайх эрх зүйн тал дээр анхаарч хяналт шаардлага тавьдаг хүн үгүй нь асуудлыг өдөөсөн байх магадлалтай. Магадгүй тамганы хувийн үйлдвэрүүд “Монгол тамга” гэх ганцхан үйлдвэр байхад хүмүүс тамга, тэмдэг хийлгэхийн тулд олон хоног хүлээж, их мөнгө зарцуулдаг байсан. Харин хувийн үйлдвэрүүд гарч ирснээр өрсөлдөөн үүсгэж, монополь байдлыг эвдсэн.

Ингэснээр иргэд богино хугацаанд хүссэн тамгаа хийлгэж авдаг болсон нь урд хөршийхнийг “зүүдэндээ”харснаа тамга болгоход хүргэсэн байж болох юм.  Дээд тушаалтнууд хайхардаггүй юм аа гэхэд эх орныг нь гартаа атгаж тамгалах гэж буй хүмүүст энэ тамгыг хийсэн тамганы үйлдвэр нь хүртэл утга санаа, агуулгын хувьд буруу байна гээд татгалзах ухаан байсангүй юу, эсвэл хэдэн бор төгрөг хараад эх орноо тамгалуулахыг зөвшөөрөв үү. Энэмэтчилэн наад захын тоосго зуурдаг Хятад компани манай улсыг доромжилж байхад бид юу ч болоогүй мэт хэдий болтол суух вэ. Урд хөршийнхөн чинь хэдэн зуун жилийн өмнөөс биднийг бага багаар уусгахаар төлөвлөж буйг өөд ууруугүй амтай болгон ярьж байхад ийм асуудалд хүртэл Хятадын гар хөлийг оролцуулмааргүй байна, албанынхаан. Угтаа бол бид чинь төрийн тамга, тэмдэг дээрээ ч газрын зургаа сийлж зүрхлэх нь бүү хэл, алтан соёмбоо ч хамаагүй хувилж, дүрслэдэг ард биш байлтай. Гэтэл өнөөдөр шавар тагзанд шигдэж, шаахай угласан хятад хүн эх орныг минь тамгалана гэж үү. Баялагаараа биш бахархлаараа омогшдог, баянаараа биш ухаанаараа омогшдог, түүхээрээ биш ирээдүйгээрээ омогшдог ард түмэн атал, энэ мэтээр шимэгчилж биднийг өөрсөддөө уусгах гэсэн бусар аргад нь автмааргүй байна. Хууль хяналтынхан, дүрэм журам хэрэгжүүлэгчид энэ асуудалд дорвитой анхаарал тавьж эх орныг минь элдвээр доромжилж буй эл бусармаг явдлыг таслан зогсоож, уг байгууллагын тамга тэмдэгт зохих арга хэмжээ авмаар байна, албанынхаан.
Юманд учир, суманд гичир гэдэгдээ бид энэ мэтээр таг дугуй явсаар байвал, өнөөдөр тамга, маргааш төрийн далбаан дээр Хятад ханз хэлбийж байх вий.
Ж.ЧИМЭГ
amjilt.com

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих