Эрхи барьсан дэд сайд
Хөшгийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс шинэ оны ажлын анхны өдөр тус Нисэх буудалтай танилцсан байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл эрхи эргүүлж яваа фото зураг сошиал ертөнцөд шүүмжлэл дагуулав.
Энэхүү шүүмжлэлд дэд сайд тайлбар хийжээ. “Бүтэн сайнд шинэ он гарлаа. Бусдын л адил ном уншуулаад бурхан болоочиддоо буян хийгээд (49 хоног нь тохиосон) эрхи хармаалчихсан байсан юм.
Маргааш нь тэр чигтээ тэр өмдөө өмсөөд Хөшгийн хөндий явсан юмаа. Гартаа эрхи барьсан хүн анх удаа харсан юмуу? Эсвэл надаас зүгээр л өө хайсан улс уу? Монгол хүн эрхи бариад явж байх энгийн үзэгдэл хүний л амьдрал шүү дээ” гэсэн байна.
Монгол хүн шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрхийн асуудал ч хэзээ хаана, хэрхэн зан үйлээ илэрхийлэх нь төрийн хүний хувьд хязгаартай байх зүйл болов уу. Төрийн ажлын үеэр эрхи эргүүлсэн шиг яваа нь зохистой биш гэж олон нийт дургүйцлээ илэрхийлсэн нь байгаа оносон шүүмжлэл байлаа.
Т.Түвшин
zindaa.mn
URL: