Биобүтээгдэхүүн рекламддагийг болиулна
Эм, эмийн бодисын тухай Монгол Улсын хуулийн зарим заалтыг өөрчлөхөөс аргагүй болжээ.
Энэ нь саяхан гарсан ноцтой хэрэгтэй холбоотойгоос гадна зарим заалт нь үнэхээр бүрхэг байжээ. УКТЭ болон нэгэн хувийн эмнэлгийн сувилагчид хар тамхины хольцтой, өвчин намдаах, мансууруулах үйлчилгээ бүхий морфин, түүний бүлгийн эмийг бусдад дамлан худалдсан ноцтой хэрэг гарсан. Тэр нь юунаас болсныг тогтооход эдгээр эмийн хадгалах, хэрэглэх заавар ямар ч хяналтгүй болсон байв. Тэдгээр эмийг хорт хавдрын шаналгаа бүхий өвчтөнд тарихдаа өөрт нь буюу харгалзагчид нь заавал харуулан, дэргэд нь тариурт соруулаад тарьж дуусгадаг ёстойг зөрчдөг байжээ.
Манай иргэдийн хуулийн мэдлэг дулимаг нь ч нөлөөлсөн бололтой. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн нэрээр янз бүрийн бодис ихээр оруулж ирэн хэвлэл мэдээллээр сурталчилан борлуулдаг бизнесийг ч цэгцлэх ажээ.
Г.ЦЭЛМЭГ (www.wikimon.mn)
URL: