Б.Амархүү реппэр А.Дөлгөөнтэй дахин харьцахгүй

1201701041483477255Эршүүд, хээгүй, монголын цөөхөн эмэгтэй реппэрүүдийн нэг А.Дөлгөөн сүүлийн жилүүдэд ор сураггүй байх болсон. Гэсэн ч хүүхэд, залуучуудын сонирхлыг ид татаж байгаа реппэр бүсгүйг Universe best songs тэмцээнд түрүүлсэнийх нь дараагаар дуучин Б.Амархүү хамтран ажиллах санал тавьж байсан билээ. Харин А.Дөлгөөн Буриадын алдарт дуучин залууг голов уу гэлтэй өөр хүмүүстэй гэрээ байгуулснаар тэдний харилцаанд “том хана” үүссэн гэнэ. Учир нь гэрээнд өөр дуучинтай хамтран ажиллаж болохгүй гэсэн заалт байгааг Б.Амархүүд хэлсэн ч тэрбээр нэлээд уурлан хүлээж аваагүй юм байх. Тиймээс хоёр дуучны харилцаанд ан цав үүссэн талаар А.Дөлгөөн ийн ярьжээ. Ямартай ч реппэр бүсгүй хуучин шигээ сайхан харилцаатай байхыг хүссэн ч дуучин Б.Амархүү түүнтэй дуугарахаа ч больсон гэнэ.


URL:

Нэр: зочин Огноо: 4 January 2017

Дөлгөөн мундаг охин шүү.

Нэр: lol Огноо: 5 January 2017

ene yun huuhen um be medehgui um bn

Сэтгэгдэл бичих