Д.Дамба-Очир гишүүн сэрүүн зүүднээсээ сэрээсэй

99fa3ee215c3a11e4ffce847d08a77b3_1200Сүүлийн үед Улаанбаатар хотын толгойны өвчин болоод байгаа утааны асуудлыг дээр, дооргүй ярих болоод байгаа. Үнэхээр ч утаа гамшгийн хэмжээнд хүрч эмнэлгүүд нь өвчиндөө шаналсан хүүхдүүдээр дүүрээд, шалаар нэг зулах болсон. Тиймээс ч утаа УИХ-ын төвшинд хүрч, асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа.

Тэгвэл Орхон аймгийн 48 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир утааны асуудлаар “Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Жил ирэх тусам утаа багасах бус улам нэмэгдээд байгаа. Тиймээс утаатай тэмцэх мөнгийг гадныханд өгөөд, гадны төслөөр хэрэгжүүлэх хэрэгжүүлье” гэлээ.

Түүний хэлж буйгаар гадныхан ирээд л биднийг утаанаас маань салгачих юм байх. Гадаадыг шүтсэн Д.Дамба-Очир гишүүн сэрүүн зүүднээсээ сэрээсэй билээ.

Ж.Өөдлөн

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих