ОХУ-ын нөлөөллийг эсэргүүцэх тусгай комисс байгуулна

43fc9cf1feff3528da301d53cde5dcb6originalАНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн хуралдаанаараа тагнуулын байгууллагын 2017 онд баримтлах чиг үүргийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хуулийн төсөлд “ОХУ-ын гадаад улс оронд үзүүлж буй далд нөлөөллийг эсэргүүцэх” зорилготой мэргэжлийн комисс байгуулах ажил багтжээ. Улс төрийн сэдвээр дагнадаг “The Hill” цахим хуудсанд энэ талаар мэдээллээ.

Комиссын бүрэлдэхүүнд ТТГ, Төрийн Департмент, Холбооны мөрдөх товчооны ажилтнуудаас гадна Батлан хамгаалах яам, Сангийн яам, Эрчим хүчний яамнаас төлөөлөгч орж ажиллах юм байна.

Европарламент Европын зөвлөлийн аюулгүй байдалд аюул занал учруулж буй гадны суртал ухуулгыг эсэргүүцэх, тэмцэх тогтоол гаргасан. Тогтоолд Европын холбоо болон түүний гишүүн улсуудын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх, Хойд Америкийн холбоотнуудаас салган тусгаарлах гэсэн зорилготой үйл ажиллагааг эсэргүүцэхээр заажээ.

Хойд Америкийн хэвлэлүүдээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээс эхлэн  “АНУ-ын Конгресс “Хүйтэн дайн”-ы үед ЗХУ-ын тагнуулчдын үйл ажиллагааг мөрдөж байсан байгууллагыг сэргээн байгуулах боломжийг судалж байна” гэсэн мэдээлэл гарч байсан. Уг байгууллага нь тухайн үедээ ЗХУ-ын тагнуулчдын сүлжээг илчлэх, тэдэнтэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг нь олох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Өчигдөр баталсан хуулийн төсөлд комисс байгууллахаар тусгагдсан учир удахгүй дээр дурьдсан байгууллагыг байгуулж магадгүй байгаа юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв 2017 онд 602 тэрбум ам.доллараар батлагджээ.

 

 

С.Төгөлдөр

http://news.zindaa.mn/1x1g

 


URL:

Сэтгэгдэл бичих