А.Филимонов: ”Шуудхан хэлэхэд аварга болохоор ирсэн”

Голландаас гаралтай гэх даамын спортын өсвөрийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах ээлжит тэмцээн “Чингис” зочид буудалд эхэллээ. Дэлхийд даамаар тэргүүлдэг 11 орны охид, хөвгүүд аваргын төлөөх анхны “тулаан”-аа хийж байна. Тэмцээнийг зохион байгуулагч орны дархан эрхээр манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн даамчин, бусад орноос төрөл бүрт нэг тамирчин оролцож байгаа юм.

Даамчид швейцарь системээр 11 тоглож дүнгээ гаргах агаад дундаа хоёронтаа амрах ажээ.

ОХУ-ын шилдэг даамчин, 2008 оны Европын аварга, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл медальт А.Филимонов манай сурвалжлагчийн асуултад “Медалийнхаа өнгийг хувиргахаар ирлээ. Шуудхан хэлэхэд аварга болох зорилготой” гэв.

Харин манай даамчид “Тэмцээн дөнгөж эхэлж байгаа учраас ямар нэг ам гармааргүй байна” гэсэн ижил хариу өглөө.
Г.МӨНХНАСАН (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих