ХУАНЛИ АХИУХАН БОРЛУУЛАХ ГЭСЭН НӨХДИЙН МАРГААН:ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН ХЭЗЭЭ ВЭ?

072359669f8f93dedacfbd46doriginalОдоогоос 13 жилийн өмнө анх удаа Монголчууд сар шинээ хэзээ тэмдэглэх тухай маргаан дэгдэж байлаа. Тэгвэл энэ жил дахин ийм маргаан дэгдээд байна. Энэхүү маргаанд нэг талаас Шар зурхайн талынхан нөгөө талаас Төгсбуянтын зурхайнхан оролцдог.

Гэхдээ Монголчууд Төвдийн Төгсбуянтын зурхайгаар цагаан сараа тэмдэглэсээр ирсэн юм. Монголчууд бид ирж буй шинэ оныхоо ноён нуруу, өнгийг Цагаан сарын шинийн 1-ний өнгөөр тодорхойлж, мөрөө гаргаж, настанаа дээдэлдэг уламжлалтай.

Тэр үед ч энэ жил ч цагаан сарын шинийн нэгэн хэдийд вэ гэдэг дээр маргалдаж байгаа юм. Шар зурхайн талынхан шинийн 1-нийг нэгдүгээр сарын 28 гэж байгаа бол Төгсбуянтынхан хоёрдугаар сарын 27 гэж байна.

Мөн Цагаан сарын шинийн нэгэн хэдэнд болох тухайд олон нийт тэр дунд сошиал медиаг хэрэглэгчид өөрийн гэсэн бодол санаагаа илэрхийлэх болоод байна. Тэдний хувьд зурхайч гэгдэх нөхдүүд Цаг тооны бичиг-ээ ахиухан борлуулахын тулд ийм маргааныг дэгдээдэг гэж байгаа юм. Нээрээ ч үнэхээр хачирхалтай асуудал биш гэж үү.

Үүнээс гадна манайхан урд хөршдөө улам л дур гутах болсон энэ цагт тэднийг дагаж Шар зурхайгаар цагаан сараа тэмдэглэхгүй л болов уу.

Энэхүү маргааны гол оролцогч талууд болох зурхайч Л.Тэрбиш, М.Намсрай болон Гандантэгчэнлин хийдийн байр суурь ийм байна.


URL:

Сэтгэгдэл бичих