Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 50 минутад Тэнүүн – Огоо ХХК-ны Ч:2 “Шархад 3, 4 хороолол”-ын чиглэлд явж байсан автобусанд 50 нас орчмын эрэгтэй МУБИС-аас сууж, арслантай гүүр өнгөрөх үед автобусан дотор гэнэт ухаан алдаж унасан байна. Тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгчээ.
Гэтэл medee.mn сайтад автобусны жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа нас барж, жолоодлогоо алдан урд байсан машинаа мөргөн осол аваар гаргасан гэх зэргээр худал, ташаа мэдээллийг олон нийтэд цацсанд харамсаж байна.
Нийслэлийн тээврийн газар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ээ дээ наад автобусны жолооч нар чинь хүнийг хүн гэж үзхээ больсон шүү дээ .ургаш хойш нь унатал тормослоод уучлаарай гэх нь бүү хэл юу чболоогүй мэт явдаг юм.Ер нь нийтийн тээврийн жолооч нарыг 50 орчим насны ажилгүй жолооч нараар богино ээлжээр бариулах болжээ.8цагийг нь 2хуваагаад цалинг нь хуваагаад өгвөл хашрууд намба заагаад сайхан явах бөгөөд ажитай орлоготой болно шүү.!!!Автобусаар яваа хүмүүс хүн биш юм шиг болсон шүү.тэгэж хааагүй донсолуулаад үхэлд хүргэсэн байж мэдэх юм шүү!!!