Хөгжлийн банк 2 тэрбумаар 7 ширхэг оёдлын машин санхүүжүүлжээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон тус банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.Тэднийг 200 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Энэ нь оргүй мэдээлэл биш бололтой. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгаж хийж эхэлжээ.
Шалгалтын үеэр ноцтой, “но”-той санхүүжүүлтүүд гарч ирээд байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шуугиан тариад байна.
Хамаатан садан, танил талаа эдийн засаг дампууртал санхүүжүүлсэн этгээдүүд ямар хариуцлага хүлээх бол?
Уг нь хөрөнгө оруулалтын зориулалтаар гаргасан Засгийн газрын үнэт цаас (Чингис бонд)-ны хөрөнгийг УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолд “нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг” Засгийн газарт даалгасан.
Гэтэл Чингис бондын болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дунд санхүүжилт нь замаасаа алга болсон, зориулалтын дагуу бус өөр зүйлд захиран зарцуулагдсан ноцтой зөрчлүүд илэрч эхэлжээ.
Тухайлбал, оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэнэ хэмээн сүржин нэр, уриатай төсөл боловсруулж 2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байтал үйл ажиллагаа эрхэлдэг газар дээр нь очиход 7 ширхэг оёдлын машинаас өөр зүйл байхгүй байсан байна.
Мөн хөдөө орон нутагт хэрэгжихээр санхүүжилт авсан үйлдвэрийн төслүүд үйл ажиллагаа нь жигдэрсэн мэт тайлангаа явуулан санхүүжилтээ авдаг байсан атлаа үнэн хэрэгтээ гурван талт хашаанаас өөр зүйлгүй байсан гэнэ.
Ингээд зогсохгүй Хөгжлийн банк нь “Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт, тухайлбал: “Гудамж” төслийн нэгж, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал (үндсэн хөрөнгө, машин худалдан авах, ажилтнуудын цалин (Гудамж төсөл гэхэд 70 гаруй ажилтантай), бичиг хэргийн зардал г.м) нийт 17.0 тэрбум төгрөг олгосон байна.
Мөн Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор /АҮЦ/ барих төслийг эхлүүлэхэд (энэ цогцолборыг усны нөөц болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр барих боломжгүй гэж дүгнэсэн, ТЭЗҮ хийгдээгүй) АНУ-ын компаниас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 7.9 тэрбум төгрөг, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д, мөн АНУ-ын компаниас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 10 сая ам.доллар олгох зээлийн гэрээ байгуулаад хэсэгчлэн олгож байсан.
Түүнчлэн Хөрөнгийн биржид 8.7 сая ам.доллар, Засгийн газрын тогтоолгүйгээр Монголбанканд 177.0 тэрбум төгрөгийн нэг жилийн вексель бичин уг мөнгөн хөрөнгийг гаргуулж, “Энержи Ресурс” компанийн барьсан “Говийн зам”-ын төлбөрт төлж барьцаагүй зээл олгосон.
Тус банкнаас Монголбанканд уг векселийн төлбөрийг төлөх хугацаа хэтэрч, Хөгжлийн банкны удирдлагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар Монголбанканд 177.0 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийн дээр 1.9 тэрбум төгрөгийн алдангийг төлж барагдуулсан гээд дурдаад байвал олон фактууд бий аж.
“Танил талаа шалгаруулсан мэт харагдах эдгээр төслийн санхүүжилт, зээлүүд бидний үр хойч ирээдүйн хүүхдүүдэд минь өр болон үлдэх нь тодорхой болсон” хэмээн тухайн үеийн ерөнхий сайд хэлж байсныг уншигч та санаж буй байх. Энэ бүх будлиан, авлига, их хэмжээний мөнгө завшдаг гээд хууль бус үйлдлүүлийг ард түмнээс бусад мэдэж байсан бололтой.
Ямартай ч шалгалтын эхлэл нэг иймэрхүү. Цаашлаад хүний санаанд оромгүй зээл, хууль бус санхүүжилтүүдийг хэрхэн илрүүлэхийг ажлын хэсгийхэн болон АТГ-ыхнаас хүлээж сууя.
Г.Сар
http://www.zuv.mn/page/newsmore/7885
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Deerh hujaa amaa tat
ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ