Жүжигчин Г.Ундармааг “40 саяаа өөрөө нөмөрчихсөн зогсож байна” хэмээн шүүмжлэв
“Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаараа дамжуулан тав дахь эмнэлгээ тохижуулаад буй жүжигчин Г.Ундармаа өнгөрсөн 12-р сарын 31-ний өдөр болсон МАН-ын дэргэдэх НАЗХ-оос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмаар “Энэрэнгүй элч, Хүмүүнлэгийн онцлох хүн”-ээр тодорсон билээ.
Тэрээр уг шагналыг гардах үеэрээ хар өнгийн үслэг эдлэлээр гангарсан жижигчин бүсгүй зарим нэгний шүүмжлэлд унав бололтой. Учир нь Г.Ундармаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “40 саяын булган шуба ганцаараа нөмөрснөөс олон хүүхдэд ая тух, аз жаргалыг нөмрүүллээ” хэмээн үслэг эдлэл, булган шубатай бүсгүйчүүдийг шүүмжилж байсан удаатай.
Тэгвэл түүний энэ шүүмжлэлд өртсөн зарим нэгэн овжин бүсгүйчүүд Г.Ундармаагийн гангарааг дуугүй өнгөрөөсөнгүй “40 саяаа өөрөө нөмөрчихсөн зогсож байх юм” хэмээн эргүүлээд шүүмжлээд авлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
40 саяын булган шуба бас байдгынмуу… зооз хэдэн саяын дугаар, хэдэн саяын машин, хэдэн тэр бумын байшин гээдл цуварч өгч байна даа. Удахгүй 40 саяийн хиймэл боовтой гэж магадгүй. Их эд хөрөнгөөрөө гайхуулагч муудаа. Ядуу хүмүүс ууртай байдгаа гэж…
oortoo ashigtai ajilsan ni haragdej bn shdee ard tummiig huurahaa boloosoizugeer engiin huvtsaslaj bolnodoo buur baidagaaraa gangar hihsan
Нам дагаж байгаа бол Ундармаа өөр зорилгоор буяны ажил хийж байжээ.МАН дотроо пиар хийгээл , 4 жилийн дараа яасан байхна уу.Алтан сарнай Ундармаагийн байх газар биш дээ.Наад наадам чинь даргын цүнх барисан , данхар мөрөөдөлтэй далдгар ,мангаруудын биесээ хөөргөдөг цуглаан шүү.
Зүгээр л дуугай хийж болдоггүй юм уу, нэг юм хийх болохоороо л хүний хийдэггүй юмыг хийж байгаа юм шиг л бөөн сүрийг үзүүлээд л зарлаад л байх юм, нүнүжигтэй, хийвэл хийсэн шиг бүх дүүргийн хүүхдийн эмнэлгийн нэг тасгийг тохижуулаад тэгээд л чимээгүй л байл даа, нэг нь нэг жаахан юм хийнэ, тэгээд л шагнал
Өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх арга шүү дээ. Ундармаа хүнд тусалдаг тиймээс хүмүүс түүний бизнесийг дэмжинэ.
Аль аль талдаа л хэрэгтэй л бгаа шдээ,мэдээж.Ундармаа өөрт ямарч ашиггүй юм хийв л гэж,хариуг нь нэлээд ахиулаад авчих байлгүй.Монголчуудыг бие биедээ ийм хайртай гэдэгт итгэхгүй л бна.Зөвхөн болоцоогүй айлд мөнгөө бэлэнээр тараачихвал харин өөр шүү