“ИСЛАМЫН УЛС” ЛОНДОНД ХИМИЙН ЗЭВСЭГ АШИГЛАН ХАЛДАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

51f84204-11d7-4e26-a820-e0a9a0d29e40“Исламын улс” алан хядах байгууллага Лондонд химийн зэвсэг ашиглан халдлага хийхэд бэлтгэж байгаа хэмээн Дотоод яамны орлогч Бен Уоллес мэдэгдсэн хэмээн The Sunday Times сонинд бичжээ.

“Тэд ямар ч ёс суртахууны саадгүйгээр энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэх гэ байгаа юм. Тэд чадвал манай оронд үүнийг хийх гэж байна. Энэ тохиолдолд, хохирогчдын тоо бидний айдгаас ч давах болно” гэж тэр хэлсэн аж.

Бен Уоллес, ийм хэрэг үйлдэхээр төлөвлөж байсныг Мароккод баривчлагдан хоригдож байгаа хэд хэдэн хүмүүс исламистуудын энгийн хүн амын эсрэг химийн зэвсэг хэрэглэх зорилтыг нотолсныг баримт болгон иш татжээ.

Их Британийн тагнуулынхан исламистууд Сири улсад гич-ийн хийг биологийн зэвсэг болгон ашиглах боломжтой гэж үзэж байна.

Түүний хэлснээр, Ирак дахь тусгай захиргаатай бүсэд сургалтанд хамруулсны дараа Нэгдсэн Вант улс руу 300 орчим хүнийг илгээсэн байна. Тэд эрсдэлтэй бүлэг бүрдүүлж байна гэж хэлжээ.

Их Британийн Дотоод хэргийн яамны орлогч сайд улсынхаа иргэдэд сонор сэрэмжтэй байж, сэжигтэй хүмүүсийн талаар цагдаад мэдэгдэх уриалсан байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих