ХЯТАД УЛС 2016 ОНД ГАДААДАД ЗУГТСАН 908 ХҮНИЙГ БУЦААЖ АВЧИРЧЭЭ

0eeef433-ebd0-40c3-8458-e769b936ed37БНХАУ-ын Төвийн сахилга бат шалгах хорооны Хяналт шалгалтын яамны вэб сайт 2016 оны 12-р сарын 31-нд мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, 1-11-р сард 70 гаруй улс орон, бүс нутагт зугтаж очсон 908 хүнийг буцааж авчирсан байна. Үүнд ХКН-ын гишүүн болон төрийн байгууллагын 122 ажилтан, “Улсаас баривчлахаар мэдэгдсэн 100 хүн “-ний 19 нь багтаж байгаа бөгөөд 2 тэрбум 312 сая юанийн авилгын мөнгийг хурааж авсан гэжээ.

Төвийн Сахилга бат шалгах хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Цай Вэй: “Улсаас баривчлахаар мэдэгдсэн 100 хүн”-ий 37-г баривчлаад байгаа бөгөөд эхний тавд орсон хүмүүсийн 4-ийг нь баривчилсан, нэг нь Америкт эрүүгийн хэрэгт ороод байгаа гэнэ.

Хамгийн том гэмт хэргийн сэжигтэн Ян Шиүжү 13 жилийн турш 6 орноор зугтаж, улс төрийн дүрвэгч болохоор 3 удаа өргөдөл өгсөн боловч зөвшөөрөл авч чадаагүй учир Америкийн талаас эх оронд нь буцаан ирүүллээ гэсэн байна.

Цай Вэй: 2016 он бол гэмт хэргийн сэжигтэн авилгын мөнгө авч гадагш зугтахтай бүх талаар тэмцсэн жил байлаа. Төв засгаас энэ тухай ерөнхийлсөн бодлого хэрэгжүүлж, шинэ арга хэлбэрээр ажлаа гүнзгийрүүлж байна гэжээ.

Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио


URL:

Сэтгэгдэл бичих