Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил далай лам руу орилжээ

“Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өгсөн нь олон нийтийн ундууцлыг ихээхэн татсан билээ. Ингэхдээ тэрээр далайн ламын айлчлал нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан юм.

Түүнчлэн тэрээр дипломат уулзалтын үеэр Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйсан аж.

Энэхүү үйл явдал нь шинэ жилийн уур амьсгалтай холбоотойгоор намжаад байсан боловч эргээд хүчтэйхэн сэдрэх бололтой.

Тодруулбал, өчигдөр өглөөнөөс эхлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил далай ламруу цагаан хоолой барин орилж буй зураг хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болжээ.

Б.Учрал

BreakingNews.MN


URL:

Сэтгэгдэл бичих