Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ шинэчилсэн хуулиуд уу

yerunhiilugch141Эргэх улирал солигдон шинэ оны хонх жингэнэхтэй зэрэгцээд л ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ ард түмний болоод улстөрийн намуудын дунд яригдах гол яриа боллоо.

Улстөрийн хүчнүүд давуу эрхээ эдлэж өөрсдийн байр сууриа голлож хуулийн төсөлдөө батлах гэж улайрдаг уламжлал гэм биш зан болжээ. 2016 оны сүүл, 2017 оны эхэнтэй давхцан цуурайлах хуулийн шинэчлэл нэртэй төслүүд ар араасаа хөвөрсөөр… Тодруулбал “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай”, “Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг өргөн барьсан юм.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам өөрийн эрх мэдлийн хүрээнд хэтэрхий эрдэж хуулиа шинэчлэл хийсэн. Үүний харгайгаар 65X9 гэсэн сөрөг дүнг ард иргэдээс хүлээсэн. Үнэндээ ард түмэн улстөрчдөд эрх мэдлийг нь өгч өөрсдийн амьдралыг дээшлүүлэх байх гэж итгэл хүлээлгэдэг хэрэг. Гэтэл манай улстөрчид зарчимаасаа, замаасаа хазайгаад тэнгэрийн амьтан болчихдогт л хамаг учир байгаад байгаа юм. Түүнээс биш сонгууль болгоноор шинэчилж солиод байхаар, үргэлжлүүлээд л ажлыг нь хийлгээд улсаа хөгжүүлэхийг хэнч бодно.

Харин 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, МАН, МАХН гэсэн гурван улстөрийн хүчнээс нэр дэвшигч өрсөлдөх нь тодорхой болсон. Гэхдээ аль нам нь эв нэгдэлтэй ард түмнээ зөв удирдах чадамжтай вэ гэдэг дээр ард түмэн эргэлзэж байгаа.

Ардчилсан намын тухайд ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-Үүл нийслэлчүүдээс илүү өндөр үнэлгээ авах нь тодорхой ч нам тодорхи фракцын зөрчилдөөнөөс болж түүнийг дэвшүүлэх нь юу л бол. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ л түүнд ардчилсан намын удирдлагууд болон фракцууд боломж олгоно гэдэг бас л эргэлзээтэй.

МАН-аас М.Энхболд өрсөлдөнө гэсэн шуум яваа. Тэрээр ерөнхий сайд гэх гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг Ж.Эрдэнэбатад шилжүүлж галын фронтоос хөндийрсөн нь ийм хардлагыг төрүүлэх эхлэл болсон юм. Харин МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөх магадлал өндөр байсан. Гэвч түүнийг хууль хяналтын байгууллагаас байнга шалгаж мөрдөж байгаа нь түүнд боломж олгохгүй гэсэн МАН болоод АН-ын бодлого биз. Хэрвээ МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдвөл МАНын саналыг хуваах аюул байгаа учраас МАН-аас тавих хориг илүү их байгаа нь мэдээж хэрэг. Тиймээс одоогоор МАХН-аас хэн нэр дэвших нь тодорхой бус байгаа. Гэхдээ л улстөрийн хүчний хувьд өрсөлдөх нэр дэвшигчээ нарийн тооцоолж байгаа нь дамжиггүй.

Ер нь гурван улстөрийн хүчнийхний аль аль нь хялбар зоог биш. Тиймээс МАН өнгөрснөөсөө суралцаж байж сонгуулийн тоглоомоо эхлүүлэхгүй бол унаж мэднэ. Яг л өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам сонгуулийн хуулиа өөрчилж, эрх мэдлээ хэтрүүлснээс болж унасантай адил.

 

 

ЧОЙ

BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих