УИХ-ын гишүүн С.Жавхлан тойргийнхоо 300 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

14833180595869a32be0a64УИХ-ын гишүүн Самандын Жавхлан 2016 оны сүүлийн 4 сарын цалин болох 6,168,844 төгрөгөөрөө өөрийн тойрог нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ. Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байгаа бөгөөд, С. Жавхлан хэлэхдээ: “Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна” гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн уриалсан билээ.

Тийм ээ, өнөөдөр оргилуун дарс, бялууны өртөгөөр ч мах, гурил аваад өгөхөд яг амьдрал дээрээ багадхааргүй байна. Түүний санаачилсан “Монгол өлсөх учиргүй” аян гурав дахь жилдээ ийнхүү үргэлжилж байна. Одоо ч С.Жавхлан багийнхантайгаа хороодын дарга, хэсгийн ахлагч нартай хамтдаа тойрогтоо ажилласаар байна.


URL:

Нэр: зочин Огноо: 3 January 2017

Ийм сэтгэлтэй байж хүн өсөн дэвжиж бгаа юм даа.Жавхлан гишүүн болсон болоогүй буянт үйлс нь дэлгэрсэг хэвээр.Их баярлаж явнаа

Сэтгэгдэл бичих