100 жилийн өмнөх Хятад Улсын Монголын талаархи бодол ил болов

15713208_1319449968076141_938013783_nӨдгөөгөөс 105 жилийн өмнө Хятадаас Америкийн “Нью-Йорк таймс” сонинд ирүүлсэн яаралтай мэдээ ил боллоо. Тухайн үедээ “Нью-Йорк таймс” сонинд хэвлэгдсэн энэ мэдээллийг хүргэхэд Бээжингээс ингэж мэдээлжээ.

“Хятадтай хэмжээгээрээ бараг эн тэнцүү Монгол маргааш тусгаар тогтнолоо зарлах гэж байна. Үүнтэй зэрэгцээд Хятадаас асар их хамааралтай Туркестан бас Хятадаас тасрах гэж байна. Монгол, Туркестан хоёулаа Оросын нөлөө, Оросын хамгаалалтанд орох гэж байна. Ингэснээр Орос дуртай үедээ тэднийг дагуулаа болгох боломжтой боллоо. Нэг хаан гарч ирээд Монголын эзэн хаанаар нэрлэгдэж магадгүй.  Орос Улс Хятадаас Транс-Монголын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зөвшөөрлийг удаан хугацааны турш хүсч байгаа. Одоо энэ нь ердөө цаг хугацааны асуудал боллоо. Тун удахгүй төмөр зам баригдаж Европ, Бээжингийн хооронд 3-4 хоногт зорчдог болох нь. Оросын нөлөө Манжуур дахь Японы хүрээнд үүсч байна. Тэдний японы холбоотнууд эрт орой өөрсдийн ашиг сонирхлыг хадгалж үлдэхийн төлөө байна гэдэгт итгэж байна. Оросын засгийн газрын хувиар биш ч гэсэн Оросын албаныхан, офицерууд нь Монголд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж, нөлөөгөө тогтоох байх” хэмээжээ.

Нинж

 


URL:

Сэтгэгдэл бичих