“Амаа тат иргэдээ” төр ажлаа хийж байна

Иргэдэд төрийн үйлчилгээнд хяналт тавьж үг үзэл бодлоо илэрхийлдэг, түүнийг нь эзэнд нь уламжилдаг, шийдвэрлүүлдэг, иргэд юу хүсч байгааг нөгөө талаар дүгнэдэг нэг тийм үйлчилгээ дутаад байх шиг. Өөрөөр хэлбэл яг 1111 төв шиг. Энэ засгийн газар нэр сольж, нэмэгдэхүүний байрыг солихдоо тун гарамгай. Харин одоо иргэдийгээ сонсдог үйлчилгээний нэрийг солин гаргаад ирвэл яасан юм бэ. Жишээ нь 2222 ч юмуу.

 

 

 

Ялгаа байхгүй иргэдээ сонсож ажиллах нь тэдэнд үр өгөөжтэй байхсан. Хамгийн энгийн жишээ дурдая. Саяхан болсон ТҮЦ-ны “дайралт” –нд хэдэн айл хоолгүй хонох дээрээ туллаа. Хаана хаанаа хэлэлцэж ярилцаж, иргэд эсэргүүцсэн ч хэн ч тоосонгүй. Тамгатай цаасныхаа хүчээр л үүнийг шийдчихлээ. Шийдсэн тамгатай хуудас нь олон айл өрхийг зүгээр байхад нь хоолгүй болгосон. Энэ үед ёстой 1111 төвийн үйлчилгээ санаанд орох шиг болов. Энэ засгийн газар иргэддээ “тунгалаг” байж чадахгүй байх шиг. Тунгалаг гэдэг нь гуравхан сая иргэд нь юу хүсч байгааг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ, тэдний амьдралд бэрхшээлтэй шийдвэр гаргана /үүнийгээ үл тооно/ гэх мэтээр нам, засаг иргэдэд таалагдсангүй. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр иргэд хийсэн сонголтондоо эргэлзэж эхлэв.

 

 

 

Хэн нэгний шийдвэр нь “А”-г “Б”-р солих төдийхөн толгойтой цаасан дээр гарын үсэг зурахад л хэдэн мянган иргэний амьдрал “сүйрч” байх жишээний.

Үл хүндэтгэсэн, ойлгомжгүй шийдвэр гаргахад нь Монгол улсын иргэдийн амьдрал хамаагүй болж таарч байна. Үүнийг нь хэн нэгэн шилэн материалаар бизнес хийдэг улс төрчийн арын бизнесийн “ажиллагаа” ч гэх юм билээ.

Ард түмний үг, үзэл бодол “үнэгүйдэж” байгаа энэ үед хараад суух уу, гараад орилох уу гэдэг нь иргэдийн эрх хэвээрээ. Гэхдээ яасан ч “үл тоогоод” л өнгөрөх байх. Төрийн удирдлагуудад “амруугаа алгадуулсан” мэт хохироод л үлдэхээс өөр арга зам үлдсэнгүй. Тиймээс “амаа тат” гэж “аятайхан” хэлэх төрийн үйлчилгээ, бодлого шийдвэрийг хараад суухаас өөр ” хувь заяа” үлдсэнгүйдээ иргэдээ.

Үндэстэн агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих