Шинэ оны бэлэг МОБИКОМЫН ГАЦАЛТ

svvdgrfӨглөө 11:00 цагийн үеэс л Мобикомын сүлжээнд гацалт болж олон хэрэглэгчдийн уур ундууцлыг төрүүлээд амжлаа. Мөн түүнчлэн сүлжээгүй болохоос гадна иргэдийн дансан дахь нэгжийг хоослохоо мартсангүй. Харин тэдний зүгээс ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийсэнгүй. Зүгээр л 2G-рүүгээ шилжихийг сануулсан төдий тайлбар гаргасан ажээ.

Ер нь баяр ёслолын үеэр монголын хамгийн их хэрэглэгчидтэй гэдгээрээ ч тэр үү гацах нь хэвийн үзэгдэл мэт төсөөлдөөд сурчихаж. Гэхдээ энэ бол хэрэглэгчдийн буруу биш, үйлчилгээний байгууллага өөрийн хариуцлагаа ухамсарлаж найдвартай үйлчлэх учиртай. Гэтэл тайлбар биш харин зүгээр л үсрэлттэй технилогийн эрэн зуунд ухрах үйлдэл хийх учиртай гэх. Хэрэглэгчдээсээ уучлалт гуйх ч үгүй техникийн алдаа хэмээн суугаа МОБИКОМИЙНХОН ОДОО МОНОПОЛ БИШ болсон гэдгээ санаж сэрүүн зүүднээсээ сэрэх хэрэгтэй.

Энэ тухай сошиол ертөнцөөр инээд наргиан дунд шүүмлээд авсан.

 

-Сүлжээгүй утас чамд зохино #unitel бариж болох бсийн хохино

 

-Мобикомын эрхэм хэрэглэгч та бүхнийг гар утасгүй 90-ээд оныг эргэн дурсахуй хөтөлбөрт хамруулж байна.
Амьд харилцааг эрхэмлэгч #МОБИКОМ #гэнээ

 

-Хүүшээ тэгээд нөгөө Ландны үнэтэй 9911 хүртэл ажиллахгүй байгаа гэсэн үгүү? i phone 7-той байгаад ч нэмэргүй юу? аахахахахаха гэнээ.

 

-За тэр МОБИКОМ ч яахав. Түрүүн утасаар яг ярьж байхад сүлжээ унсан тэгхээр нь би МОБИКОМ-ыг цаанаасаа гэж мэдээгүй болхоороо гэрийнхээ хэдэн өрөөний булан тохойд очоод энд тэнд сүлжээ хайгаад хөөрхий муу SAMSUNG утасаа хичнээн харааж, зодвоо утасаа хэлмэгдүүлсэнд уучлаарай..

 

-Мобиком баярын өдрүүдэд ачааллаа дийлкү гэдэгээ урьдчилж мэдрүүлэх шиг боллоо хаха

 

-Mobicom 1 сарын 1-ээс эхлэн дугаарын хязгаарлалт хийнэ.

Дараахь тоогоор төгссөн хэрэглэгчид тус өдөр утсаараа ярихгүй. Даваа 1,6, Мягмар 2,7, Лхагва 3,8, Пүрэв 4,9, Баасан 5,0

МOBICOM #гэвэл_алваа_л_гэсийн

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих