УИХ-ын гишүүн С.Жавхлан усанд автсан иргэдэд тусалжээ

v7sp0g2f4uБЗД-ийн 10-р хороо Амгалан орчмын айл өрхүүд бүхэлдээ усанд автаж, гэр орондоо орох гудамж талбайгаар явахад  хүндрэлтэй болжээ. Амгалан орчмын энэ хэсэгт 2 урсгалтай гол урсдаг байсан бөгөөд “Амгалан” дулааны станцийн барилгын ажлаас гарсан шороог тус горхины нэг урсгалыг хааснаас усанд автаж эхэлсэн байна.

БЗД-ийн 10-р хорооны 1Б хэсгийн усанд автсан айл өрхүүд  одоог хүртэл гэр орондоо амьдарч чадахгүй байгаа бөгөөд, 2 хоногийн турш  хөлдүүс болсон устайгаа ноцолдож байгаа гэж хэлж байгаа юм. ОБЕГ-аас 2 хоногийн өмнө ирж усыг нь шавхана гэж хэлж байсан ч, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иргэдийн хэлж байгаагаар тус хэсэгт 30-50 см гүн ус хөлдсөн байгаа бөгөөд  автомашин хүртэл гудамж гаталж чадахгүй суусан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ядарсан тэдний телее УИХ-ын гишүүн С.Жавхлан  өчигдөр хоёр ухагч техник авчирч өөрөө харж байгаад дуустал нь ухуулж тусалсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих