“Тарагтай боов” нэрийн доорхи ТЭНЭГЛЭЛ

Хэн дуртай нь сэтгүүл зүйн салбарт хөл тавин, дуртайгаа ярьж, дураараа аашилдаг болжээ. Үүний нэг жишээ бол “Тарагтай боов” гэсэн нэртэй энтертайнмент нэвтрүүлэг юм. Channel 11 сувгаар цацагддаг энэ нэвтрүүлгийг нэгэн залуухан дуучин бүсгүй хөтлөн явуулдаг гэдгийг үзэгч та ч бас харж амжсан биз ээ. Мэргэжлийн бус хүмүүс өөр салбарт дутуу дулимаг мэдлэг, мэдээлэлтэйгээр орж ирнэ гэдэг бол хамгийн аюултай үзэгдэл гэж хэлэхэд болно. Хэдийгээр энтертайнмент нэвтрүүлэг байж болох ч  хэтэрхий задгай үг хэллэгтэй, гудамжны гэмээр зан үйлдлийг үг дуугарах бүртээ гаргаж, орцны гадаа найзуудтайгаа хов базаж суугаа ажилгүй авгай аятай ор дэрний асуудлаа олон түмний өмнө дэлгэж байгаа хөтлөгч бүсгүйг үзсэн хэн бүхэн ам муутай байгаа сурагтай.

Ямар сайндаа л өөрөөсөө хавь илүү зүйл хийж бүтээсэн, нэртэй төртэй хүмүүсээс асууж байгаа наад захын бүдүүлэг асуулт нь “Та хэдээр явдаг вэ? Та ер нь хэр их даруулж байна… Эхнэрээсээ өөр хүнтэй нэг оронд орж байсан уу? Нөгөөдхөө хэр их сольж байна? Би нээрээ өмдөндөө бааж байсан штээ, намайг гахай гэж хочилдог байсан штээ, намайг сайн рекламдаад өг лдөө…” гэх мэт одооны боловсролтой, соёлтой залуус ч хэрэглэхээргүй үгийг орон даяар цацагдаж байгаа сувгаар инээд алдан байж маазран хэлэх нь үзэж байгаа мэргэжлийн хүмүүс байтугай найман настай балчираас наян настай буурлуудад ч элэг хөшөөж, эгдүү уурыг нь зэрэг хүргэхээр зүйл болоод байгаа гэсэн шүү.

Үзэгчдийн дургүйг хүргэж, үнэхээр ийм мэдлэг хомс юм уу, эсвэл байгаа зан нь л ийм бүдүүлэг юм уу гэж үнэлэгдээд байгаа дуучин бүсгүйд шинэ жилийн баяр ёслолын халтуур хийх санал ирэхгүй байгаа гэж өөрөө нэвтрүүлгээрээ дамжуулаад хэлж байна лээ. “Тарагтай боов” гэсэн нэвтрүүлгийн нэрний тухайд гэх юм бол тэрбээр “Махны үнэ өсөөд хэн хүнгүй хямралд өртөөд байгаа учраас оройдоо тарагтай боов идээд унтаж байгаа болхоор нэвтрүүлгээ ингэж нэрлэсэн” хэмээн сэтгэл юугаа уудалсан дуучин бүсгүй Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа олны өмнө онцгойрон үүрэг гүйцэтгэдэг хөтлөгч, сэтгүүлчийн мэргэжлийг иймэрхүү болхи аргаар гутаажүнэгүйдүүлж, үзэгчдэд сайн хөтлөгчийн хэр хэмжээг навс унатал нь хямдхан харагдуулж чадаж байгаагаас харахад үзсэн хэн бүхэнд таатай санагдахгүй байгаа нь лавтай. “Хүссэн хүн болгон нь дуулж чаддаггүй юм” гэж ам гарсан түүний хувьд “Хүссэн хүн болгон нь хөтлөгч болж чаддаггүй юм” гэсэн хариу үг өөрт нь зориулагдахад нэг их буруутахгүй л байх. Ер нь ч тэгээд байх ёстой газраа л байж байхаас илүү орон зай байхгүй юм шиг ээ, хэрвээ үнэхээр өөр орон зайд байр сууриа үлдээх гэж байгаа бол борлогдож чадахуйц хэмжээнд хүрэх хэрэгтэй юм шүү. Нэвтрүүлгийн цаад санаа нь нэг иймэрхүү болхи дуучнаар нүүрээ талхлах байв уу, эсвэл шинэлэг зүйл санаачлах гэсэн ч эхний хэдэн дугаар дээрээ сайн хөтлөгчийнхөө ачаар ийнхүү хөгөө чирж байна уу гэдэг нь бодож үзэх л асуудал юм даа.

PAPARATSI.MN


URL:

Нэр: balai teneg Огноо: 30 December 2016

Shal teneg newtruuleg.bolimoor doo

Нэр: zochin Огноо: 31 December 2016

Arai l teneg wum bnlee shvv anhaaraarai ter hiij bgaa hvmvvs ni

Нэр: мёбт Огноо: 31 December 2016

энэ хишигдалай угийн дүнхү ш дээ анх гарч ирэхэд нь ямар мунхаг хүүхэн бэ гэж харж байсан одоо бүүр олны өмнө өөрийгөө дэлгэж байна даа хөөрхий

Сэтгэгдэл бичих